Эрдэмтэд альцхеймерын өвчнийг эмчлэх шинэ арга боловсруулжээ
АНУ-ын Хөгшрөлтийг судлах хүрээлэнгийн эрдэмтэд Альцхеймерийн өвчнөөр өвчлүүлсэн туршилтын хулганын ой ухааныг засан сэргээж чаджээ. Тэдний судалгааг The Journal of Clinical Investigation (JCI) сэтгүүлд нийтэлсэн юм.
Альцхеймерын өвчнийг эмчлэх шинэ аргыг хайсан судалгааны ихэнх нь тау ба бета-амилоид гэх хортой уургийн агуулгыг бууруулахад чиглэгдсэн байдаг. Өвчин газар авах тусам уураг тархинд хуримтлагдана. Тэгвэл Америкийн эрдэмтэд энэ гажгийг засан сэргээх аргыг олсон байна.
Тэд KIBRA гэх тусгай уургийн агуулгыг багасах нь Альцхеймерын өвчнийг үүсгэдэг болохыг олж тогтоожээ. Хулганын тархинд дээрх уургийн агуулгыг нэмэгдүүлэх замаар ой ухааны доголдлыг нь буцаан сэргээж чаджээ.