2024 онд манай улс 60 сая тонн нүүрс экспортлоно

2024 онд манай улс 60 сая тонн нүүрс экспортлоно

 

2024 онд манай улс 60 сая тонн нүүрс экспортлоно. Энэ онд борлуулахаар төлөвлөсөн 50 сая тонн нүүрсээ өнөөдрийн байдлаар дууссан. 60 сая тонн гэдэг бол дарж тавьсан тоо. Үүнээс өндөр гаргах боломж бидэнд байна. БНХАУ-ын эдийн засаг суларлаа ч манай улсад нөлөөлөхгүй. Тус улсын жилийн нүүрсний хэрэглээ 3 тэрбум америк доллартай тэнцдэг. Үүний 1 хувьтай тэнцэх хэрэглээг манай улс нийлүүлдэг гэж Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр мэдээллээ.

Түүнчлэн ДНБ-ий үнийг 74 тэрбум төгрөг, төсвийн орлогыг 25.3 их наяд, төсвийн зарлага 27.2 их наяд, алдагдал 2.1 их наяд төгрөг байхаар тооцжээ.

Ирэх жилийн төсөвт суусан хамгийн өндөр төсвийг “Эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгах төв”-ийн санхүүжилт эзэлж байна. Нийт төсөвт өртөг нь 140 тэрбум. Үүний 40 тэрбумыг төсөвт тусгахаар болжээ.

Сангийн сайд Б.Жавхлангийн ярианд анхаарлаа хандуулна уу.

 

Mongolian National Radio · 2024 онд манай улс 60 сая тонн нүүрс экспортлоно

Засгийн газрын тэргүүн орон нутгийн иргэдтэй уулзаж ирэх оны төсөвт санал авсан. Саналын дийлэнхийг орон сууц барих, ипотекийн зээлд иргэдийг хүртээмжтэй хамруулах гэсэн санал давамгайлжээ.

Иймээс ипотекийн зээлийн хөтөлбөрийг өмнөх шигээ Монголбанк олгоно. Зургаан хувийн зээлийн дээд хэмжээг орон нутагт 100, нийслэлд 150 саяар хязгаарладаг байсныг хотод 200, хөдөөд 150 сая болгон нэмжээ.

2024 оны төсөв өмнө жилээсээ таван их наяд төгрөгөөр тэлж, эдийн засгийн өсөлтийг 7 хувь, инфляцыг 8-аас доош хувь байна гэж тооцжээ.

Засгийн газраас ирэх 2024 онд уул уурхайн бүтээгдэхүүнийг ил тод биржээр арилжаалах, хилийн боомтын дэд бүтцийг хөгжүүлэх, экспортыг нэмэх арга хэмжээг авч хэрэгжүүлснээр америк долларын ханшийг тогтвортой барих боломжтой гэж үзжээ. 

 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen