ХДХВ-ний эм эмнэлзүйн туршилт хийхэд бэлэн болжээ

ХДХВ-ний эм эмнэлзүйн туршилт хийхэд бэлэн болжээ

 

КАНБЕРРА. /BBC/. Хүний дархлал хомсдолын вирусний (ХДХВ) удаан хүлээгдэж буй эмчилгээ болж магадгүй байгаа эм эмнэлзүйн туршилтад бэлэн болжээ. Туршилтыг он дуусахаас өмнө Дани улсад эхлүүлэх гэж байна.
 
Австралийн эрдэмтдийн хоёр баг Дани улсын судлаачидтай хамтран хийсэн уг эмийн лабораторийн урьдчилсан туршилтын үр дүн эрдэмтдийн дунд өөдрөг үзлийг төрүүлж байгаа ажээ. Туршилтын үр дүнгийн талаар бичсэн нийтлэл “Cell Reports Medicine” сэтгүүлд нийтлэгджээ. 
 
Австраличуудын хийсэн судалгаагаар “venetoclax” гэдэг уг хорт хавдрын эм нь үхлийн аюултай вирусээр халдварласан хүний бие махбод дахь "унтаа эсүүд"-ийг илрүүлж, устгах чадвартай болохыг баттай харуулсан байна. Эмийн туршилтыг Дани улсаас гадна Австралийн Мельбурн хотод ирэх жил эхлүүлэх гэнэ. 
 
Уг эмийг анх VENCLEXTA гэдэг худалдааны нэртэйгээр цусны хорт хавдрын түрэмгий хэлбэр болох лейкемитэй тэмцэх зорилгоор гарган авч байжээ. 
 
АНУ-д “venetoclax”-т 2016 онд зөвшөөрөл олгосон бөгөөд өнөөг хүртэл хорт хавдартай олон мянган өвчтөнд тус болсон гэдгийг эмч нарын хэлж байна.  Өнөөдрийн байдлаар ХДХВ-ний халдвар авсан хүний тоо 40 орчим саяд хүрчээ.
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen