Монголын өвөг дээдэс, морьтон түмний соёлыг харуулсан "алдагдсан" зураг

No photo description available.
No photo description available.
May be an image of 1 person
Энэ зураг бол Монголын их Юань гүрний үетэй холбогдох асар дуулиан дагуулсан зураг юм. Зургийн нэргийг орчуулбал "Юань улсын намрын их ан ав" гэж орчуулах болов уу. Энэ зураг саяхан нууц дуудлага худалдаагаар маш их үнэ хүрч зарагдсан боть зураг юм.
Уг зураг нь Манж Чин улсын алдагдсан зургуудын нэг гэж бүртгэгдсэн байдаг. Цянлунгийн үед Манж Чин гүрний хориотой ордонд хадгалагдаж байжээ.
Манж Чин улсын сүүлчийн эзэн хаан Пуй Хориотой олон тооны уран зураг, уран бичлэгийг Хятад улс байгуулагдсан эхэн үед нууцаар авч гарсан гэдэг. Чингээд Пуй өөрийн төрсөн дүү болох Манж Чин улсын ханхүү Пужигээ шагнах нэрээр нэлээд олон ховор үнэт эдлэл, ховор зургийг өгч гаргасан түүхтэй.
Холбогдох архивын мэдээллээр Пужиэ 1923 оны нэгдүгээр сарын 11-ний өдөр "Юань гүрний намрын ан" зураг болон "Ван Шимэнгийн мянган гол, уулын зураг" зэрэг 30 гаруй ховор зураг болон уран бичлэг бүхий ховор нандин урлагийн бүтээлийг авч гарч байжээ.
Үүний дараа Японы империалистүүд Манжгоо улсыг байгуулсны дараа Манжуурт "Юань улсын намрын ан" зураг хадгалагдаж байсан талаар Ян Ренкайны "Үндэсний баялгийн хөдөлгөөн"(жич: номын нэрийг буруу зөрүү орчуулсан байж мэдэх тул урьтаад хүлцэл өчье) номонд тэмдэглэн үлдээжээ.
Дээр дурдсан тэмдэглэлээс үзэхэд "Юань гүрний намрын ан" зургийг Манжгоо улсаас Хойд Аюулгүй байдлын ерөнхий командлагч асан Жэн Донггуогийн эхнэр цуглуулгадаа худалдаж авсан. Түүний дараа ХонгКонг цуглуулагч Чен Рентао гэж нөхөр авч.
"Юань гүрний намрын ан" зургийг Юань, Мин, Чин улсын аль үед нь яг бүтээсэн гэдэг нь одоо болтол нууцлаг асуулт.
Уран сайхны үүднээс "Юань гүрний намрын ан"-д үзэгдлүүдийг гайхамшигтай, нямбай дүрсэлсэн бөгөөд Их талын нүүдэлчин монголчуудын зан заншил, эдлэл хэрэглэл нэвт үзэх боломжтой.
Монголын их Юань гүрний угсаатны цөөнхийн язгууртнууды ангийн дүр зургийг тод дүрсэлсэн байдаг гэнэ.
Уг зураг 1980 аад онд Америкын нэгдсэн улсын цуглуулагчид хадгалагдаж байгаад 1989 онд Нью-Йорк хотноо болсон дуудлага худалдаагаар 1.87сая Америк долларт хүрч Хятад руу зарагдаж байв.
Image
Улмаар 2016 оны арванхоёрдугаар сард болсон Шанхайн дуудлага худалдаагаар цуглуулгыг 63.25 сая юань буюу 10.5 сая ам.долларт зарагдсан юм.
Б.Наранбадрах
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen