Шанхайн боомт дэлхийн хамгийн ачаалалтай боомтоор 13 дахь жилдээ тодорлоо
Хятадын Шанхайн боомт 13 жил дараалан дэлхийн хамгийн ачаалалтай боомтоор тодорчээ. Энэ талаар боомтын оператор SIPG-ээс авсан мэдээлэлтэйгээр SCMP сонин мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, хатуу хязгаарлалт, хөл хориотой байсан хэдий ч 2022 оны дүнгээр Шанхайн боомт дэлхийн бусад боомтуудыг ардаа орхиж, 47,3 сая чингэлэг хүлээн авч, илгээсэн байна. 2021 онд ч энэ боомтын чингэлэг эргэлт 47 сая TEU болж байжээ.
2022 оны хоёрдугаар улиралд халдварын тархалт дэгдсэний дараа долдугаар сард чингээлг эргэлт сэргэж, сарын дотор 4,3 сая TEU ачаа боловсруулсан талаар эх сурвалж мэдээлсэн байна.
Г.Бямбасүрэн
http://www.shuud.mn/a/546175