Зөвлөлдөх санал асуулгын хүрээнд илтгэгч, панелистууд уулзалт хийлээ

Зөвлөлдөх санал асуулгын хүрээнд илтгэгч, панелистууд уулзалт хийлээ

 

Улсын Их Хурлын 2022 оны 80 дугаар тогтоолоор улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг иргэдийн туслалцаатайгаар тодорхойлох, асуудлын эрэмбэ, шийдвэрлэх арга зам, гаргах шийдвэрийн талаар иргэдтэй зөвлөлдөх, үндэсний зөвшилцлийг хангах зорилгоор “Зөвлөлдөж шийдье” сэдэвт зөвлөлдөх санал асуулга зохион байгуулахаар шийдвэрлээд байгаа билээ.

Энэхүү зөвлөлдөх санал асуулгын хүрээнд болох “Нийгэм, улс төр, эдийн засгийн тулгамдсан асуудал: Гарц шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг Улсын Их Хурлын Тамгын газар, Шинжлэх ухааны академи хамтран 2023 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр Төрийн ордонд зохион байгуулахаар төлөвлөөд байгаа бөгөөд тус эрдэм шинжилгээний бага хуралд илтгэгч, панелистаар оролцох эрдэмтэн, судлаачид өнөөдөр (2022.12.28) уулзалт хийлээ.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen