БАЯЛАГ&ЯДУУРАЛ: Индонез, Узбекистан
Эргэлт.мн мэдээллийн сайт “Баялаг&Ядуурал” булангийнхаа дөрөв дэх дугаарт Индонез, Узбекистан орны эдийн засаг, гадаад худалдааны тухай танилцуулж байна. Хил орчмын орнууддаа бараа, бүтээгдэхүүн нийлүүлэн гараагаа эхэлж, дэлхийн хамгийн том нийлүүлэгч, эдийн засагтай орон болсон Индонез, зөвхөн Европ тивдээ бус дэлхийд дээгүүрт орох баялагтай ч, эдийн засаг нь жил ирэх бүр агшиж байгаа Узбекистаны муу жишээг хүргэе.
БҮГД НАЙРАМДАХ ИНДОНЕЗ УЛС
Индонез Улс 1949 онд үүссэн бөгөөд Европ тивд орших нийт 17,508 арлаас бүрдэх орон юм. Тус улс нь нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд 79 дүгээр байрт жагсдаг бөгөөд ДНБ-ий хэмжээгээрээ дэлхийд 16 дугаарт бичигддэг. Дэлхийд тэргүүлэх томоохон эдийн засагтай 20 орны бүлэг буюу “Их 20”-ийн бүлгийн гишүүн бөгөөд одоогийн бүлгийн тэргүүлэгчээр сонгогдоод байгаа юм.
Хүн ам | 237 сая |
ДНБ | 706 тэрбум ам.доллар |
Нэг хүнд ногдох ДНБ | 3,015 ам.доллар |
Индонез Улсын эзэмшдэг 17 мянган арлын ердөө зургаа гаруй мянга дээр л хүн ам нь суурьшдаг. Хүн ам төвлөрсөн арлуудад идэвхтэй галт уул элбэг байдаг учир хөрсний үржил сайтай мал аж ахуй ч хурдацтай хөгжих боломжтой орон юм. Үүний улмаас Индонез Улсын түүхэнд мал, аж ахуй, тариалангийн салбар онцлох байр суурь эзэлдэг.
Олон шашин дэлгэрсний улмаас дотоод задрал, Нидерландтай газар нутгаа булаацалдаж байсан XX зууны дунд үед эдийн засгаа тогтвортой барьж, өсгөж чадаагүй. Харин тус улсын анхны Ерөнхийлөгч Сукарно өөрийн захиргааны хугацаандаа ардчиллаас эзэрхэг дэглэмд шилжүүлжээ. Улмаар сөргөлдөгч цэргийн хүчин болон Индонезийн коммунист намынхныг эвлэрүүлсэн байдаг. Коммунист нам дээр суурилж, Индонез худалдааны салбарт хүч түрэн орж ирсэн нь өнөөгийн эдийн засгийн өсөлтийнх нь хүчтэй гараа болсон аж.
2010 оны байдлаар нэг хүнд ногдох ДНБ нь 4000 ам.долларт тэнцэж байсан Индонезийн нэг хүнд ногдох ДНБ сүүлийн 10 жилд 3000 ам.доллар болтлоо буурсан ч, тус орны эдийн засагт тэгтлээ сөргөөр нөлөөлж чадаагүй юм байна. Ялангуяа сүүлийн жилүүдэд Индонез Улс экспортоо эрс нэмэгдүүлж, 2019 онд нийт 455 сая тонн нүүрс экспортолж, дэлхийн шилдэг нүүрсний экспортлогч болсон. Өнгөрсөн онд гэхэд л зөвхөн нүүрсний экспортоосоо 28.17 тэрбум ам.долларын ашиг олж, жилийн эцэст нийт экспортын орлого нь 231.54 тэрбум ам.доллар, импорт нь 196.2 тэрбум ам.долларт хүрчээ. Экспорт, импортын харьцаанд 35.34 тэрбум ам.долларын зөрүү гарсан өнгөрсөн жилийн Индонезийн амжилт нь 2007 оноос хойш худалдааны салбартаа гаргасан хамгийн том нүүдэл болсон юм.
БҮГД НАЙРАМДАХ УЗБЕКИСТАН УЛС
1991 онд ЗХУ бутран унахад Бүгд Найрамдах Узбекистан Улс нэрээр тусгаар тогтнож, 1992 онд НҮБ-д элсэх бүрэн эрхээ олж байв. Одоогийн Узбекистан Улс дотроо 12 муж, нэг бүгд найрамдах улс, нэг улсын хотод хуваагддаг бөгөөд нийт газар нутгийнх нь ердөө 10 хувь нь үржил шимтэй газар үлдсэн 90 хувь нь цөл байдаг учир газар тариалан, мал, аж ахуйн хувьд тохиромжгүй байршилтай.
Хүн ам | 30 сая |
ДНБ | 69 сая ам.доллар |
Нэг хүнд ногдох ДНБ | 1,983 ам.доллар |
Узбекистан Улс нэгэн цагт Төв Ази дахь хамгийн том цахилгаан үйлдвэрлэгч орон болж байв. Тус улс хөвөн, зэс, алт, уран, байгалийн хийн асар их баялагтай хэдий ч ДНБ-ий хэмжээгээрээ дэлхийд 79 дүгээр байрт, нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээгээрээ 135 дугаар байрт жагсдаг. НҮБ, ТУХН, ШХАБ-т гишүүнээр элсэж, олон улсын харилцаагаа өргөжүүлж, худалдаа, үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхийг зорьж байгаа тодорхой бус шалтгааны улмаас эдийн засагтаа өсөлт үзүүлдэггүй.
2010 оны тооцоогоор Узбекистан Улсын ДНБ 85,188 тэрбум ам.доллартой тэнцэж байснаас ердөө 10 жилийн дотор буюу 2021 онд 69,202 сая ам.доллар хүртлээ унасан. 2021 оны 69,202 сая ам.долларын ДНБ-ий тооцоо нь 2020 оныхтой харьцуулахад 7.4 хувиар өссөн үзүүлэлт болжээ.
Узбекистан Улс дэлхийд байгалийн хийн нөөцөөрөө 11 дүгээр байрт, алт олборлолтоороо долдугаар байрт жагсдаг бөгөөд таван тэрбум тонн байгалийн хийн, таван их наяд шоо метр газрын тос, дэлхийн нийт ураны нөөцийн дөрвөн хувийг агуулдаг.
2020 оны шинэ судалгаагаар Узбекистан Улсын хүн амын 11.5 хувь нь ядуугийн түвшнээс ч доогуур хэмжээнд амьдарч байгааг тодорхойлсон. Үндэсний нийт орлогоор нэг хүнд 460 ам.доллар ногдож, 2021 онд хөдөлмөр эрхлэгч өдөрт 1.90 ам.долларын худалдан авах чадамжтай байна. Европ тивдээ ч бус дэлхийд дээгүүрт орох нүүрс, зэс, алт, байгалийн хий, газрын тос, мөнгө, ураны баялагтай Узбекистан оронд төрсөн 1000 хүүхэд тутмын 14 нь таван нас хүрэхээсээ өмнө нас барж байгаа аж.
https://ergelt.mn/news/20/single/25134