Богд ууланд хууль бусаар самар түүж байсан иргэдийг зогсоожээ
Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын наймдугаар сарын 3-ны 01 тоот удирдамжийн дагуу хяналт шалгалтын ажлыг зохион байгуулжээ.
Улмаар Богдхан уулын Түргэний аманд хууль бусаар самар түүж буй иргэдийг зогсоож, самарчдын отгийг буулгаж зөрчлийг холбогдох газарт хүргүүлэн хяналт шалгалтыг үргэлжлүүлж байгаа аж.
Тус хамгаалалтын захиргаа нь 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний дагуу “Төрийн хяналт шалгалтын тухай” хуулийн хүрээнд "Зөрчлийн тухай", "Байгаль орчныг хамгаалах тухай", "Ойн тухай", "Газрын тухай хууль", "Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай", "Амьтны тухай" тус тус хуулиуд болон зөвшөөрөлгүйгээр ойн дагалт баялаг түүх, хадлан хадах, ан амьтанд хавх, урих тавьсан, барьсан, агнах зэрэг дархан цаазат газрын хамгаалалтын горимын хэрэгжилтийг хангах зорилготой ажиллаж байна.