Манай улс өнгөрсөн сард 148 орноос бараа бүтээгдэхүүн импортолжээ

Манай улс долоодугаар сард гадаадын 148 орноос гарал үүсэлтэй бараа импортолжээ. Үүнээс 34 хувийг БНХАУ, 30,4 хувийг ОХУ, 8.6 хувийг Япон, 5 хувийг БНСУ, 3.3 хувийг АНУ-аас оруулж ирсэн нь нийт импортын дүнгийн 81.3 хувийг эзэлж байв.

Энэ оны эхний 7 сард импортоор нийт 4762.7 сая ам.долларын бараа, түүхий эд оруулсан нь өмнөх оны мөн үеийнхээс 924.5 сая ам.доллараар буюу 24.1 хувиар нэмэгдсэнийг Гаалийн ерөнхий газар мэдээлжээ.

Импортоор нийлүүлэгдсэн барааны нийт дүнд машин механик тоног төхөөрөмж ба түүний эд анги, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг 721.8 сая ам.доллар буюу 15.2 хувь, эрдэс бүтээгдэхүүн 1055.4 сая ам.доллар буюу 26.7 хувь (үүний дотор нефтийн бүтээгдэхүүн 926.4 сая ам.доллар буюу 87.7 хувь), мал амьтан, ургамлын гаралтай бүтээгдэхүүн, хүнсний зүйл 616.4 сая ам.доллар буюу 12.9 хувь, авто агаарын тээврийн хэрэгсэл тэдгээрийн эд анги 816.3 сая ам.доллар буюу 17.1 хувь, үндсэн төмөрлөг, түүгээр хийсэн бүтээгдэхүүн 493.6 сая ам.доллар буюу 10.4 хувь, химийн болон түүнтэй холбоотой үйлдвэрийн бүтээгдэхүүн 324.9 сая ам. доллар буюу 8.2 хувийг эзэлж, эдгээр бүтээгдэхүүнд нийт дүнгийн 88.7 хувь ногдож байгаа аж. 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen