Өдөрт 760 орчим нүүрс тээврийн автомашин боомтуудаар гарч байна
Боомтуудын үйл ажиллагаа хэвийн болж, улсын хэмжээнд боомтуудаар гарч буй нүүрс тээврийн автомашины тоо 760 хүрээд байна. Гашуунсухайт боомтоор гарч буй нүүрс тээврийн автомашины тоо 460 орчим байгаа юм.
БНХАУ-ын талтай хэлэлцэж, халдварын тохиолдол бүртгэгдээгүй бол долоо хоног бүр нүүрс тээврийн автомашины тоог 30-аар нэмэгдүүлэхээр тохиролцсон байна.