Улсын хэмжээнд боомтуудаар гарч буй нүүрс тээврийн автомашины тоо 760 хүрээд байна

Улсын хэмжээнд боомтуудаар гарч буй нүүрс тээврийн автомашины тоо 760 хүрээд байна

 

Боомтуудын үйл ажиллагаа хэвийн болсноор нүүрсний гарц нэмэгдэж байгааг Засгийн газар мэдээллээ.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд боомтуудаар гарч буй нүүрс тээврийн автомашины тоо 760 хүрээд байгаа аж. Тухайлбал: Гашуунсухайт боомтоор гарч буй нүүрс тээврийн автомашины тоо 460 орчим байна. БНХАУ-ын талтай хийсэн хэлэлцээрийн үр дүнд “коронавирус”-ийн халдварын тохиолдлын тохиолдол бүртгэгдэхгүй долоо хоног болох тусам нүүрс тээврийн автомашины тоог 30-аар нэмэгдүүлэхээр тохиролцсон байна.

Үүнээс гадна Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт долоодугаар сард ашиглалтад орохоор байгааг Уул уурхай, Хүнд үйлдвэрийн Сайд Г.Ёндон мэдээллээ.

Уул уурхай, Хүнд үйлдвэрийн Сайд Г.Ёндон

 

Б.Энхжин

Bloomberg Tv

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen