Энэ өдрийн зурхай /2017.02.23/
Өнөөдөр аргын тооллын 2017 оны хоёрдугаар сарын 23. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны "Муу нүүрт" хэмээгч
Гал бич жилийн өвлийн адаг цагаагчин үхэр сарын 27. Бархасвадь гараг. Элдэв тэнгэртэн одтой, хоёр хар мэнгэтэй, цагаагчин могой өдөр.
Барилдлага: Үл тохирох
Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй
Суудал: Шороо
Өдрийн наран 7 цаг 41 минутад мандан, 18 цаг 27 минутад жаргана. Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хараал, жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн хэмээжээ.
* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *
ХОНЬ (3/21-4/19)
Хайр сэтгэлийн харилцаандаа өөдрөг ханд. Тэгвэл түр зуурын бэрхшээлийг давах болно. Та амьдралд дуртай, хатуужилтай учир гэр бүлийн харилцаагаа хамгаалж чадна. Тэвчээр, хөдөлмөр, эргэн тойрныхонтойгоо харьцахдаа биеэ барих чадвар нь өөрийгөө хүндлэх байдлыг хэвээр хадгална. Ажил төрлийн хэлэлцээр тохироог бүх аргаар урагшлуулахад хүчин чармайлт орно.
ҮХЭР (4/20-5/20)
Үхрийн ордныхныг өнөөдөр ихээхэн зүдэргээтэй ажлууд хүлээж байна. Гэвч та үүнийг даван гарвал зохих шагналаа хүртэх болно. Ажил дээрээ түрэмгийлэлд өртөж магадгүй. Даралт өөрчлөгдөх, ядрахаас зайлсхийж, өөрийн амьдралын хэв маяг, сэтгэл санааны хэвийн байдлыг сахихыг хичээ. Дуртай ажлаа хийж буй бол ялихгүй саадыг үл тоож өрсөлдөгч, сөргөлдөгч талынхныгаа байж ядуул. Энэ таны ялалт болно.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Та өнөөдөр аливаа зүйлд идэвхи сонирхол ихтэй байж мэдээллийг хялбар хүлээн авах, анализ хийх чадвараараа ялгарна. Энэ нь танд сонирхол ижил хүмүүсээр танилын хүрээгээ өргөсгөх боломж олгоно. Сэтгэл зүйгээ удирдах төвөгтэй байна. Санаа зовоосон асуудлаа мартахыг хичээ. Дотны хүмүүсийнхээ санхүүгийн дэмжлэгт найд.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Өөрийгөө захир. Зан ааш муудаж магадгүй. Та аливаа зүйлд шударга хандахыг хүссэн ч, таны үйлдлийг хүмүүс эсрэгээр нь хүлээн авна. Ажил дээр уур амьсгал тиймхэн үед хувийн ажлаа хөөцөлдөх нь дээр. Гэрийнхэн тань тусламж гуйвал тэднийг дэмж. Танд хамаагүй асуудлаар маргаан үүсвэл бүү оролц.
АРСЛАН (7/23-8/22)
Маш их биеийн болон сэтгэлзүйн хүч гарган, элдэв муу зуршлаас татгалзаж, эрүүл мэндээ бодитоор сэргээх, ажил төрөлдөө анхаарах өдөр. Амьдралын төлөвлөгөө, өдрийн дэглэмээ шинэчил. Хоолны дэглэмээ бас өөрчил. Эрүүлжих аргаа зөв сонгоорой.
ОХИН (8/23-9/22)
Сэтгэлийн хөдөлгөөнөө хяналтгүйгээр илэрхийлэх нь зөрчилдөөн үүсгэж, ажил хэрэг муудахад нөлөөлнө. Зүү тавиулах, физик эмчилгээ хийлгэх зэрэгт өлзийтэй сайн. Гоо сайхандаа анхаарч салоноор тухтай үйлчлүүл. Үдээс өмнө ажил хэргийн чухал уулзалтуудаа амжуулна. Гэр бүлийн зүгээс дарамт ирнэ. Та одоо амрах талаар бодох хэрэгтэй байна.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Таны эрүүл мэнд муудаж магадгүй тул хууч өвчинөө хөдлөхөөс урьдчилан сэргийл. Ажлаа эрт амжуулахаар сайн төлөвлөөрэй. Яаруу байдлаас бусдад хууртагдах магадлал үүснэ. Олон нийтийн газар очиж болохгүй. Танихгүй хүмүүстэй сөргөлдөж болохгүй. Тэсвэр тэчвээртэй байж, энэ өдрийг өөртөө зориулаарай.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Сэтгэл санааг гутраах зүйл тохиолдож, төлөвлөсөн зүйл хэрэгжихэд саад учирч болзошгүй. Үүнд санаагаар унаж, бухимдах хэрэггүй. Ажил дээрээ уурласан байдал чинь эрүүл мэнд, гэр бүлийн харилцаанд нөлөөлж болно. Өөрийгөө янз бүрийн аргаар тайвшруулахыг зөвлөж байна. Дуртай газар луугаа аяллаар яв.
НУМ (11/22-12/21)
Өөрийн туршлага, мэдлэгтээ найдах өдөр. Элдэв дүрэм, зааварт та таагүй, дурамжхан хандана. Гэхдээ аливаа зүйлийг ялангуяа таньж мэдэхгүй зүйлээ олон талаас нь дүгнэхэд илүүдэхгүй. Эрүүл мэнд тань биеэ авч явах байдал болон амьдралын хэв маягаас багагүй хамаарна. Хайртай хосуудын хооронд үл ойлголцол гарна.
МАТАР (12/22-1/19)
Гутранги үзэлтэй өдөр. Зарим хүмүүс эвгүй явдал тасрахгүй байгаагаас болж санаагаар унаж мэднэ. Илүү хүнд байдалд байгаа хүний тухай бодож, толгойгоо гудайхаа боль. Ажил дээр ноцтой асуудал гарч мэднэ. Таны зөн билиг, мэдрэмж өмнө тохиолдсон хүнд үеүүдийн нэгэн адил ганц зөв шийдвэр гаргаснаар хамт олныг нэгтгэж өгнө.
ХУМХ (1/20-2/18)
Ажил хэрэг шахуу өдөр. Оволзсон их ажил таныг угтан авна. Та эрч хүчтэй даван туулах хэрэгтэй. Төрийн албан хаагчдад нийгмийн нэг шат дээш өгсөх боломж гарна. Бизнес төлөвлөгөө, өөрийн дүрмийг чанд мөрд. Хуучны найз нөхөд, түншүүдээ бүү гомдоо. Удахгүй та тэднээс тусламж гуйж магадгүй байна.
ЗАГАС (2/19-3/20)
Нөлөө бүхий, сонирхолтой хүмүүстэй танилцана. Тэдэнд өөрийнхөө хэрэгжүүлэх төслийг танилцуулж, дэмжлэг авах хэрэгтэй байна. Үүнд багагүй мөнгө зарцуулна. Энэ үед гаргасан зарлагаас харамсахгүйн тулд бүх зүйлд бэлэн бай. Тодорхой эрсдэл байгааг сайн тооцоолж, сэтгэл зүйгээ бэлд. Өрсөлдөгч талын арга мэхнээс давж сэтгэ. Бага зэрэг харгис бай.