ОХУ Буча тосгонд болсон хядлагатай холбоотойгоор НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг хуралдуулах хүсэлт гаргажээ

 

ОХУ Буча тосгонд болсон хядлагатай холбоотойгоор НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг хуралдуулах хүсэлт гаргажээ

 

ОХУ-аас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгчийн нэгдүгээр орлогч Дмитрий Полянский Киевийн ойролцоох Буча тосгонд болсон аймшигт хядлагатай холбогдуулан НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг Даваа гаригт хуралдуулах хүсэлт гаргасан гэж мэдэгджээ.

“Украины радикалуудын аймшигт өдөөн хатгалга”-тай холбогдуулан тэрбээр “Украйны бардам өдөөн хатгагчид болон тэдний барууны ивээн тэтгэгчидтэй хариуцлага тооцно” гэдгээ онцолжээ. ОХУ-ын Батлан хамгаалах яам Киев мужийн Буча тосгонд энгийн иргэдийн эсрэг Оросын Зэвсэгт хүчнийхэн гэмт хэрэг үйлдсэн гэх Киевийн дэглэмийн мэдээллийг үгүйсгэж байсан юм.

Польшийн Ерөнхий сайд Матеуш Моравецки Украины Буча тосгонд болсон үйл явдлаас болж Оросын асуудлаар Европын холбооны дээд хэмжээний уулзалтыг эрт зарлаж, хориг арга хэмжээ авахыг уриалаад байна. Мөн В.Зеленский барууны орнуудын удирдагчдыг Бучад ирэхийг уриалсан байна.

Эх сурвалж: GAZETA

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen