ДЭМБ: Европт хоёр сарын дотор хүн амынх нь тал хувь нь омикроноор халдварлах эрсдэлтэй

ДЭМБ: Европт хоёр сарын дотор хүн амынх нь тал хувь нь омикроноор халдварлах эрсдэлтэй

 

Европын хүн амын талаас илүү хувь нь ойрын 6-8 долоо хоногийн хугацаанд коронавирусийн омикрон хувилбараар халдварлаж болзошгүй гэж ДЭМБ-ын Европын бүсийн товчооны захирал Ханс Клюге мэдэгджээ.
Европын омикроны тархалтын урьдчилсан төлөвийг Америкийн эрүүл мэндийн үзүүлэлт, үнэлгээний хүрээлэн (IHME)-гийн гаргасан мэдээллээс эш татан Клюген мэдэгдсэн байна.
Клюге одоо байгаа вакцинууд өвчний хүндрэл, нас баралтаас хангалттай хамгаалж чадна гэжээ. Гэхдээ омикроны тархалт хэт хурдтай байгаагаас болоод эмнэлэгт хэвтэх хүмүүс их байж, тэр хэрээр эрүүл мэндийн систем ачаалалд орохыг анхааруулжээ.
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen