МХЕГ: Нийслэлийн хэмжээнд 340 ААН, иргэнийг хамруулан хяналт шалгалт хийж 32 зөрчил илрүүлжээ

МХЕГ: Нийслэлийн хэмжээнд 340 ААН, иргэнийг хамруулан хяналт шалгалт хийж 32 зөрчил илрүүлжээ

 

Халдваргүйжүүлэлт

Улсын хэмжээнд нийт 98 аж ахуйн нэгж, байгууллага, нийтийн эзэмшлийн талбай, гудамж зэрэг 53.107 мталбайд хийгдсэн урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлт, 201 объектын 55.740 м2 талбайд хийгдсэн голомтын эцсийн халдваргүйжүүлэлтэд хяналт тавин ажиллав.

Хяналт шалгалтаар зөрчил илрээгүй байна.

Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоо

Улсын хэмжээнд авто замын шалган нэвтрүүлэх постод 309 байцаагч ажиллаж нийт 7036 авто машинаар нэвтэрсэн 14,646 иргэнд коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөгөө өглөө.

Улаанбаатар хотын авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор /2021.08.22-ний 17:00 цагийн байдлаар/  хот руу орох чиглэлд 777 тээврийн хэрэгслээр 1455 зорчигч, хотоос гарах чиглэлд 1148 тээврийн хэрэгслээр 2119 зорчигч нэвтэрсэн байна.

Хилийн хяналт шалгалт

Улсын хилээр орсон 351 тээврийн хэрэгсэл, 663 зорчигчдод эрүүл мэндийн хяналт хийн нэвтрүүлж, Улсын хилээр гарсан 297 тээврийн хэрэгсэлд халдваргүйжүүлэлт хийж, хяналт тавьсан, 479 зорчигч, жолоочид эрүүл мэндийн тандалт хийсэн.

Сүхбаатар боомтоор нэвтэрсэн 225 вагон, чингэлэг, Замын-Үүд боомтоор нэвтэрсэн 441 вагон, чингэлэгт Баяндэмбэрэл ХХК-аар халдваргүйжүүлэлт хийлгүүлэн хяналт тавьж, Чингис Хаан ОУНБ дахь ХМХА-аас нийт 4989 кг ачаа тээш, 1824 м2 талбайг халдваргүйжүүлсэн.

Алтанбулаг боомтоос Улаанбаатар хот дахь гүний гаалийн Ти Ай Ложистик, Интердесижн дэх терминалдиудад 22 тир автомашин 323.6 тн бодис бараа бүтээгдэхүүн тээвэрлэгдэн ирснийг журмын дагуу хүлээн авч, халдваргүйжүүлэлтийг хийлгэж, жолооч, ачаа бараа, ажиллагсдад халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн ажиллалаа.

Лабораторийн шинжилгээ

2021.08.22-ны өдөр улсын хэмжээнд МХБ-ын харьяа 25 лабораторид шинжилгээнд 57 дээж хүлээн авч, 52 дээжийн шинжилгээний хариу гарсан. Улсын байцаагчийн өгсөн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний 1 дээж шаардлага хангаагүй байна.

Халдвар хамгааллын дэглэм, түр журмын хэрэгжилт

Нийслэлийн хэмжээнд 340 аж ахуйн нэгж байгууллага, иргэнийг /худалдаа үйлчилгээний 166, ахуйн үйлчилгээний 36, ресторан, кафе, кофе шоп, цайны газар, түргэн хоолны 66зочид буудал 15, амралт жуулчны газар 5, бүх төрлийн баар 50, биеийн тамир, спорт 2/ хамруулан хяналт шалгалт хийж 32 зөрчил илрүүлэн, зөрчлийг арилгуулах арга хэмжээ авлаа.

Илэрч буй зөрчил дутагдлыг дурдвал:

  • Коронавируст халдвар /Ковид-19/-аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журмыг зөрчсөн -13
  • Тусгай нөхцөл шаардлага зөрчсөн – 8
  • Цаг хэтрүүлэн ажилласан – 6
  • Тусгай зөвшөөрөл, батламжгүй үйл ажиллагаа явуулсан – 2
  • Хязгаарласан үйл ажиллагаа эрхэлсэн – 1
  • Гар дээрээс согтууруулах ундаа худалдаалсан – 1
  • Хариуцлагын гэрээ байгуулаагүй, зөрчсөн – 1
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen