ЭМЯ: 1811 тохиолдол батлагдаж, 38-83 насны 15 хүн нас баржээ

ЭМЯ: 1811 тохиолдол батлагдаж, 38-83 насны 15 хүн нас баржээ

 

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 1811 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 111505 боллоо. Улаанбаатар хотын хэмжээнд 983 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 823 тохиолдол орон нутагт бүртгэгдлээ. Халдвар авсан иргэдийн дунд 30-34 насныхан хамгийн их байна. Ахмад настнуудын халдвар авах нь багасаж байгаа боловч хүндрэх эрсдэл нь өндөр байгаа юм. Эмчлүүлж буй нийт 14189 иргэн байна.

Эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

Хөнгөн-9463

Хүндэвтэр-3365

Хүнд-1097

Маш хүнд- 264 хүн байна.

Энэ хугацаанд 834 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Өнөөдрийн байдлаар эдгэрсэн хүний тоо нийт 70792 болсон байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 15 хүн халдварын улмаас нас барсан тул COVID-19 халдварын улмаас нас барсан хүний тоо нийт 533 болсон байна.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen