Амралтын өдрүүдэд нөөцийн махны худалдааг зохион байгуулна

Амралтын өдрүүдэд нөөцийн махны худалдааг зохион байгуулна

 

Хүн амын хүнсний хангамжид махны хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор нөөцийн махны худалдааг 2021 оны тавдугаар сарын 08, 09-ний өдрүүдэд 10:00 цагаас эхлэн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт нийт 4 байршилд зохион байгуулна.

Үүнд: Булган мах маркет ХХК, Баатрууд тэнгэр ХХК, Дархан меат фүүдс ХХК зэрэг үйлдвэрийн бэлтгэсэн хонины махыг бүтнээр (гулуузаар) худалдан борлуулна.

2021 оны 05 дугаар сарын 08-ны өдөр:

• 11 дүгээр хороо, Хангай хотхоны гадна талбайд

• 19 дүгээр хороо, Хандгайтын зуслан, Хүслэн дэлгүүрийн гадна талбайд;

2021 оны 05 дугаар сарын 09-ний өдөр:

• 03 дугаар хороо, Саруул захын гадна талбайд

• 18 дугаар хороо, Бэлх захын гадна талбайд тус тус нөөцийн мах худалдаалах буюу 1 кг махны үнэ 6700 төгрөг байна.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen