Ерөнхийлөгч Пак Гын Хег намаас нь албадан гаргахаар хэлэлцжээ
БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хе нь бизнес эрхлэгч Чуй Сүн Шил-ийн авилгалын хэрэгт холбогдоод байгаа билээ. Ерөнхийлөгч Пак Гын Хе нь улс төрийн Сенүри намд харъяалагддаг.
Түүний нам өнгөрсөн жил болсон Их Хурлын сонгуульд гишүүний 300-н суудлаас 122-ыг нь авсан бол өрсөлдөгч нам нь 123 суудал авсан юм.
Ерөнхийлөгч Пак Гын Хе авилгалын хэрэгт холбогдсоноос хойш гурван сар өнгөрсөн ба энэ хугацаанд Сенүри намаас 31-н гишүүн гарч, улмаар шинэ нам байгуулжээ.
Тэгвэл намдаа үлдсэн гишүүд өчигдөр Ерөнхийлөгч Пак Гын Хе-г намаас нь албадан гаргахаар хэлэлцсэн байна.
Тэд энэ тухай мэдээлэхдээ "Ерөнхийлөгч Пак Гын Хе авилгалын хэрэгт холбогдсон шалтгаанаар намаас гарсан гишүүд, шинэ нам байгуулах нь намынхаа нэр хүндийг унагааж байгаа хэрэг. Харин бид намын нэр хүнд унагаж байгаа Ерөнхийлөгчийг намаасаа гаргаж, намаа цэвэрлэх зорилготой" хэмээн мэдэгдсэн байна.
http://www.zaluu.com/read/g1c7094a