АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео гэж хэн бэ?

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео гэж хэн бэ?

 

Маргааш буюу энэ сарын 7-нд манай улсад айлчлах гэж байсан  АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпеогийн талаарх мэдээллийг хүргэж байна. Улстөрч, дипломатч, бизнессмен, өмгөөлөгч Майкл Ричард Помпео 2018 оны дөрөвдүгээр сараас хойш АНУ-ын 70 дахь Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байна. Тэрээр АНУ-ын армийн офицер байсан төдийгүй 2017 оны нэгдүгээр сараас 2018 оны дөрөвдүгээр сар хүртэл Тагнуулын төв агентлагийн захирлаар ажиллаж байсан юм. Помпео Канзас  мужийн Конгрессийн IV тойргийг төлөөлж АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын гишүүнээр 2011-2017 онд ажиллаж байв.

Өмгөөлөгч мэргэжилтэй тэрээр 1994 онд Харвардын хуулийн сургуульд докторын зэрэг хамгаалж, Вашингтоны “Williams & Connolly” хуулийн фирмд өмгөөлөгчөөр ажиллаж байлаа.  Харин бизнесийн гараагаа 1998 онд эхлүүлсэн. Энэ үед өөрийн гурван найзтайгаа хамтран онгоцны сэлбэг үйлдвэрлэгч гурван компанийг байгуулсан. Ийн тэрээр газрын тосны талбайн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч олон улсын “Sentry” компанийн ерөнхийлөгч болсон юм. Помпеогийн хувьд Хятадын эсрэг хатуу байр суурьтай байдаг, ерөнхийлөгч Трампын ойр дотны улстөрчдийн нэг юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.10.6 МЯГМАР № 193 (6418)

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen