В вирусын эсрэг вакцин дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд хийж эхэллээ
Хепатит в вирусын халдвараас сэргийлэх сайн дурын дархлаажуулалт эхэллээ.
Монгол Улсын Засгийн Газрын 2017 оны 11 дүгээр тогтоолоор батлагдсан “Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр”, 2017 оны 112 дугаар тогтоолоор батлагдсан “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд хүн амыг хепатит В вирусын халдвараас сэргийлэх зорилгоор нийслэлийн есөн дүүргийн Эрүүл мэндийн төвүүдэд хепатит В вирусын эсрэг вакцинаар сайн дурын дархлаажуулалтыг 2019 оны долдугаар сарын 08-ны өдрөөс зохион байгуулж эхэллээ.