Нийслэлийн газрын албаны ажилтнууд, шудрага бус шүүгчдийн балгаар хувийн компаниуд хохирсоор байх уу?

Өнөөдөр төрийн байгууллага хувийн хэвшлийн газрыг дээрэмдэж бусдад давуу эрх олгож байгаа мөн тэднийг ЗХАШШ бүрэлдэхүүнээрээ хамгаалж байгаа талаар “Богд асар” ХХК-ийн зүгээс мэдээлэл хийлээ. ­­Тодруулбал: Анх НЗД-н 2007.10.23-ны 511 тоот захирамжаар ХУД-ын 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт 25 га газрыг “Орон сууц, үйлчилгээний иж бүрэн цогцолбор” төсөл хэрэгжүүлэхээр НЗДТГ-тай хамтран ажиллах гэрээ байгуулж 2007 оны 11 дүгээр сарын 23-д газар эзэмшүүлэх гэрээ хийж, гэрчилгээ авсан байна.

Гэтэл НГА-ны ажилтнууд ХУД-н 6,7 хороонд “Туурайн Төвөргөөн” ХХК-д Морин спортын зориулалтаар олгосон газрын кадастрыг хороо дамнуулан санаатайгаар буруу бүртгэснээс үүдэн газрын маргаан үүссэн аж. Харин 2009 оны 12 сарын 30-ны өдрийн ХУДүүргийн ИТХурлын тогтоолоор хороодын хилийн бүсд өөрчлөлт орсноор Богд Асар ХХК-ийн газар ХУДүүргийн 8-р хороонд байрлах болсон байна. Гэтэл НГАлбаны албан тушаалтнууд хууль бус үйлдлээ залруулах гэж Туурайн Төвөргөөн ХХК-ийн эзэмшил гэх 140 га газрын байршлыг зөөж, 6,7 дугаар хороог зориуд өөрчлөн 8 дугаар хороо болгож, газрын хугацааг сунгаж 2011 онд 908 дугаар захирамж олгосноор газрын давхцал үүсгэж, дахин Богд Асар ХХК-ийг хохироосон байна.

Мөн “Богд Асар” ХХК нь ДХАҮнийг бүрэн төлсөн тул 2013 оны 10 сарын 30 ны өдрийн А/975 дугаар захирамжаар газраа дангаар эзэмшиж эхэлсэн хэдий ч газраа ашиглах боломж олгохгүй дээрэмдсэн байна. Энэ хууль бус ажиллагааны талаар талууд өнөөдрийг хүртэл маргасаар байгаа юм байна.

Маргааныг 3 шатны шүүхээр хэлэлцэн “Богд Асар” ХХК-ийн талд шийдвэр гарч, мөн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулснаар НЗД батламжлан 2018 оны 09 сарын 20-нд А/878 тоот захирамж гарч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Албадан гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол гаргаж, эцэслэн шийдвэрлэсэн аж. Гэвч “Туурайн Төвөргөөн” ХХК нь НГА болон Нийслэл Дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхтэй хуйвалдаж, захирамж гарсан өдөр нь А/878 дугаар захирамжийг хүчингүй болгохоор нэхэмжлэл гаргасныг Захиргааны хэргийн анхан шатны шүүгч Н.Долгорсүрэн хүлээн авч /3 шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн асуудлыг/ хэрэг үүсгэснээр газрын маргаан өнөөдрийг хүртэл үргэлжилж, харин шүүгч Долгорсүрэн Туурайн Төвөргөөн” ХХК-ийн өмгөөлөгч мэт хамгаалан ажилладаг гэнэ. Гурван шатны шүүхийн шийдвэр гарсан, ШШГГазрын ажиллагаа дууссан хэргийг дахин хэрэг үүсгэж чаддаг шүүгч Долгорсүрэн, “газрын зориулалтыг өөрчлөхдөө хууль бусаар хорооны байршлыг өөрчилж гарсан 908 дугаар захирамжийг шалгуулахаар гаргасан” Богд Асар ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалздаг шүүгч Одмаа нарын үйлдэл өнөөгийн шүүхийн байгууллагын үнэн төрхийг тодоос тод тодруулж, тангараг өргөсөн шүүгчийн үнэ цэнэ, шүүхийн өнгө төрхийг харлуулж байна.

Өнөөдөр “Туурайн төвөргөөн” ХХК нь Богд Асар ХХК-ийн газрыг хууль бусаар хашаалан газрыг эзэмших албан ёсны эрхтэй эзгийг эзэмшил газарт нь оруулахгүй тэр ч бүү хэл тэдний газрыг 3-дагч этгээд болох “Май Мон Соорс” ХХК-д худалдан зөвшөөрөлгүй барилга бариулж эхэлсэн байна. Түүгээр ч үл барам ойр орчмын нийтийн эзэмшлийн талбайг хүртэл дур мэдэн хашаалж авсан хууль бус үйлдэл гаргасан байна.

Энэ хууль бус ажиллагааг зогсоох талаар Нийслэлийн газрын алба, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт удаа дараа хандан хүсэлт гаргасан боловч эдгээр байгууллагууд ажлаа хийж газрыг чөлөөлөхгүй газрын луйварчдад давуу эрх олгон шүүхийн маргаантай байгаа газар дээр барилга угсралтын ажлыг зогсоохын оронд харин ч тэдэнд ажлаа үргэлжлүүлэх боломжийг өнөөдөр хүртэл хангаж өгсөөр байна.

Энэхүү газрын маргаанаас үүдэж "Богд асар" ХХК ихээхэн хохирол амсаад байгаа аж. Энэ тухай тус компанийн гүйцэтгэх захирал Д.Анхжаргал "2013 онд "Богд асар" ХХК нь газрын дуудлага худалдааны үнэ болох 3,3 тэрбум төгрөгийг бүрэн төлсөн аж. Хэрэв энэ мөнгийг банкинд хадгалуулсан байсан бол өнөөдөр зөвхөн хүү нь 4,3 тэрбум болохоор тооцоо гарч байна. Өөрөөр хэлбэл тухайн үед газар худалдан авсан мөнгөний өнөөгийн үнэ цэнэ 7,6 тэрбум төгрөг болохоор байлаа. Гэтэл өнөөдөр бид нар газраа эзэмшиж чадахгүй, газар дээрээ бүтээн байгуулалтаа хийх бололцоогүй болоод байна." хэмээсэн юм.

Мөн “Туурайн төвөргөөн” ХХК-ын захирал Ж.Бямбабаатар нь МАН-ын гишүүн бөгөөд 60 тэрбумын Ц.Сандуйгийн хүн гэх мэдээлэл байдаг аж. Тийм ч учраас энэ бүхэн Ц.Сандуйгийн заавар зөвлөлгөө, өгсөн чиглэлээр хийгдэж байгаа ажил гэж хардаж байгаагаа илэрхийлсэн юм. Ц.Сандуйгаар хамгаалагдсан, ДХАҮ болон газрын төлбөрөө төлөөгүй “Туурайн Төвөргөөн” ХХК-д 140 га газар эзэмших эрх, 18,3 тэрбум төгрөгийн дуудлага худалдааны үнийг төлөхгүй байх эрх, зөвшөөрөлгүйгээр бусдын газрыг хашаалах эрх, хүний газрыг дээрэмдэж бусдад худалдах эрх, ямар ч зөвшөөрөлгүй барилга барих эрхийг эдлүүлж байгаа дээр дурьдсан төрийн байгууллагууд ажлаа хийхгүй, зориудаар цаг хожиж, өөрсдийн албан тушаалыг урвуулан ашиглан хууль зөрчин бусдад давуу эрх олгосоор байна.

"Туурайн төвөргөөн" ХХК-н дээрх хууль бус хэргүүдийг ЗХАШШ-н шүүх бүрэлдэхүүнээрээ хамгаалж байгаа нь шудрага бусын хонгилын шүүгчид өнөөдрийг хүртэл хонгилын эздэдээ ёсзүйгүй үнэнч байгаагаа харуулсаар байна.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen