Нийслэлийн газрын албаны ажилтнуудын балгаар хувийн компаниуд хохирсоор байх уу?
Өнөөдөр төрийн байгууллага хувийн хэвшлийн газрыг дээрэмдэж байгаа талаар “Богд асар” ХХК-ны зүгээс мэдээлэл хийлээ. Тодруулбал: Анх 2007.10.23-ны 511 тоот захирамжаар ХУД-ын 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт 25 га газрыг “Орон сууц, үйлчилгээний иж бүрэн цогцолбор” бариулахаар болсон аж. Ингээд 2007 оны 11 дүгээр сарын 23-д газар эзэмшүүлэх гэрээг хийж, 27-ны өдөр газрын гэрчилгээг олгосон байна. Иймд тус компани дуудлага худалдааны метр квадрат тутамд 132 төгрөгөөр тооцон 100 сая төгрөгийг 2007 оны 12 дугаар сарын 30-нд төлж барагдуулснаар 10 жилийн хугацаатай эзэмших эрхтэй болсон байна. Мөн оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 568 тоот захирамжаар “Туурайн төвөргөөн” ХХК-д ХУД-ын 6, 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Морин тойруулга” барих 140 га газар олгосон байдаг аж.
Гэтэл “Туурайн төвөргөөн” ХХК газрын зориулалтыг өөрчлөх хүсэлт гаргаснаар 2011 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 908 тоот захирамжаар хууль бусаар хугацааг нь сунгаж, газрын байршлыг өөрчлөн баталсан гэнэ. Ингэхдээ 10 дугаар хорооны бүсийг өөрчлөн 8 дугаар хороо болгосноос үүдэлтэйгээр ”Богд асар” ХХК-ны эзэмшиж байсан 25 га газрыг “Туурайн төвөргөөн” ХХК-ын газарт багтаан олгосон байна.
Эндээс хоёр талын маргаан эхэлсэн ажээ. 3 шатны шүүхийн шийдвэрээр “Богд Асар” ХХК-ны талд гарсан боловч өнөө хүртэл тус газраа эзэмшиж чадахгүй байгаа гэнэ. Учир нь “Туурайн төвөргөөн” ХХК нь тус газрыг хашаалсан бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон Нийслэлийн газрын алба ажлаа хийхгүй байгаагаас болж өнөөдрийг хүртэл хүлээлт үүссэн ажээ.
Харин энэ байдалд хүргэсэн шалтгааныг “Богд асар” ХХК-ны зүгээс Нийслэлийн газрын алба нь хууль бус үйл ажиллагаа явуулж иргэдийг хохироодог нь зөвхөн энэ ч биш цаана нь олон газрууд ийм маргаантай байдаг тухай хүмүүс ярьж учирлаж байгаа. Зөвхөн энэ асуудал дээр НГА-ын гаргасан хууль бус ажиллагаанууд:
Энэхүү газрын маргаанаас үүдэж "Богд асар" ХХК ихээхэн хохирол амсаад байгаа аж. Энэ тухай тус компанийн гүйцэтгэх захирал Д.Анхжаргал "2013 онд "Богд асар" ХХК нь 3,3 тэрбумыг төлсөн аж. Хэрвээ энэ мөнгө байсан бол хүү нь 4,3 тэрбум, нийт 7,6 тэрбум төгрөг манайд байх байсан. Энэ мөнгө одоо хаана байна. Гэтэл өнөөдөр бид нар газраа эзэмшиж чадахгүй, газар дээрээ бүтээн байгуулалтаа хийе гэхээр хийлгэхгүй байна." хэмээсэн юм.
Мөн “Туурайн төвөргөөн” ХХК-ын захирал н.Бямбабаатар нь МАН-ын гишүүн бөгөөд Ц.Сандуйгийн хүн гэх мэдээлэл байдаг аж. Тийм ч учраас Ц.Сандуйгийн далд ажил гэх хардаж байгаагаа илэрхийлсэн юм. Ц.Сандуйгаар хамгаалагдсан компанид 140 га газар эзэмших эрх, 18,3 тэрбум төгрөгийн дуудлага худалдааны үнийг төлөхгүй байх эрх, зөвшөөрөлгүйгээр бусдын газрыг хашаалах эрх мөн ямар ч зөвшөөрөлгүй барилга бариад бүр маргаантай байгаа газрыг зарах эрхүүдийг нээлттэй байлгаад байгаа нь хачирхалтай байна. "Туурайн төвөргөөн" ХХК-ыг Ц.Сандуйтай хамаатай гэдгийг нотлох мэт үйл явдлуудыг доорх бүдүүвч зургийг гаргасан байна.