УЛЬЯНОВСК МУЖИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 40 ГИШҮҮН ХӨРӨНГИЙН МЭДҮҮЛГИЙН ЗӨРЧИЛТЭЙ ГАРЧЭЭ
Ульяновск мужийн орон нутгийн төлөөлөгчдийн хурлын 40 гишүүн 2018 онд өмч хөрөнгийнхөө талаар худал мэдүүлсэн учраас тэдний эрх мэдлийг нь хязгаарласан байна.
Тухайлбал, тус мужийн прокурорын байгууллагын мэдээлснээр, хөрөнгө, орлогоо нуун дарагдуулсан 40 гишүүний эрх мэдлийг прокурорын байгууллагын шаардлагын дагуу хязгаарласан байна. Түүнчлэн, 2018 онд хөрөнгийнхөө талаар дутуу эсвэл бүрэн гүйцэд мэдээлээгүй 1000 гаруй тохиолдол гарчээ.
Ийнхүү прокурорын байгууллагын шаардлагаар 5 албан тушаалтныг итгэл алдагдуулсан гэх үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.
С.Анар