Би тэднийг хүндлэхээс бүх зүйл эхэлнэ

Би тэднийг хүндлэхээс бүх зүйл эхэлнэ

 

Нэг удаа гавьяат багшийн маань хөл догонцчихсон, их ядарсан шинжтэй ангийн хаалгаар орж ирлээ. Багш сандал дээр суусангүй. Харин хар цагаан дуугүй зүгээр л гартаа шохой аваад самбарт "Ирээдүйгээ хүндэл. Хүндлэл амсаагүй ирээдүй чамд суудал тавьж өгөхгүй" 
гэж бичсэнээ бидэн рүү эргэж, нүднийхээ шилний дээгүүр бүгдийг нь гүйлгэж бүртгэн харснаа: 
"Нийтийн унаанд 14 хүртэлх насны хүүхдийн сандлыг булааж сууж болохгүй. Тэдний яс бэхжээгүй. Би тахир дутуу ирээдүйг хүсэхгүй байна. Өнөөдрийн хичээл дууссан. Тарж болно" гэж хэлчихээд догонцон алхсаар гарч одсон юм. Энэ бол маш том хичээл байсан. Би ч гэсэн тахир дутуу ирээдүйг хүсэхгүй байна. Тиймээс нийтийн унаанд хүүхдийн суудлыг булааж сууж болохгүйг томчуудад хэлсээр байх болно.

Сэтгүүлчийн таталбар: Х.Мягмарсүрэн

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen