Ц.Элбэгдоржийн эхнэрийн дүү Х.Болдбаатарын оффисоос есөн зураг хураажээ

ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаныхан өчигдөр Ц.Элбэгдоржийн оффист нэгжлэг хийж, 1000 гаруй зураг хурааж авсан гэх мэдээлэл цацагдсан. Үүнийг Ц.Элбэгдорж няцаагаад байгаа.

Тэгвэл прокурорын байгууллагын эх сурвалж, “Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаандаа Их тэнгэр цогцолборт амьдарч байсан. Энэ бол Ерөнхийлөгчид төрөөс үзүүлдэг хангамж. Их тэнгэр цогцолборт өлгөсөн уран зургуудын зарим нь алга болж байна гэсэн мэдээллүүд албаны шугамаар ирж байсан. Сүүлд гомдол ч ирсэн. Ингээд өчигдөр тодорхой ажиллагааг явуулж, гэрч байлцуулж нэгжлэг хийсэн. Сүхбаатар дүүргийн Ардын эрхийн тэндэх Ц.Элбэгдоржийн эхнэр Х.Болормаагийн дүү Х.Болдбаатарын гэх оффист. Нэгжлэг хийгээд тэндээс есөн зураг хурааж авч явсан. Үүнээс урьдчилсан байдлаар нэгийг нь Их тэнгэр цогцолбороос алга болсон уран зураг мөн байна гэж үзэж байгаа. Холбогдох байгууллага ажлаа үргэлжлүүлж байгаа тул үүнээс дэлгэрэнгүй мэдээлэл өгөх зохисгүй. Зургуудыг хурааж авсан явдал нь хулгайнх гэдгийг нотлохгүй. Тэр зургууд биш байвал эзэнд нь буцаагаад өгнө” гэв.

Х.Болдбаатар нь Монголын такси үйлчилгээ эрхлэгчдийн холбооны тэргүүн бөгөөд Улаанбаатар такси, Гранд такси компанийн захирлаар ажиллаж байсан. Тэрээр мөн UBT Garden хүлэмжийн аж ахуй эрхэлж, нийслэлийн ногоон байгууламжид хувь нэмрээ оруулсан нэгэн. Зарим эх сурвалж түүнийг 11 дүгээр хороолол дахь оффисоо нүүлгэж Дүнжингарав хорооллын тэндэх Чухаг-2 хороололд байгуулсан гэх мэдээллийг өгч байна. Харин Өдрийн сонин ард Ц.Элбэгдоржийн гэх галерей байж болзошгүй байна.

Б.Дамдинжав

 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen