2024 он гэхэд нас барагчдын тоо 14 мянганд хүрнэ гэв
Монгол Улс 10 гаруй жил утаатай тэмцээд үр дүнд хүрсэнгүй, нөхцөл байдал жил ирэх тусам хүндэрч байна. Агаарын бохирдол энэ хэвээр үргэлжилсээр байвал 2024 он гэхэд буюу ердөө тавхан жилийн дараа агаарын бохирдлоос үүдэн цаг бусаар нас барагчдын тоо 5200-14000 д хүрнэ гэж эрдэмтэн судлаачид судалгааны дүгнэлтээр анхааруулсаар байна. Агаарын бохирдлыг бууруулах талаар олон жилийн турш тасралтгүй ярьж чамгүй зузаан цаас үйлдвэрлэсэн нь ямар ч үр дүнд хүрсэнгүй. Ихээхэн хөрөнгө мөнгийг ч үргүй зарцуулжээ. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 2008-2019 оныг хүртэлх 10 жилийн хугацаанд улсын төсвөөс 170 тэрбум, гадаадын зээл, тусламжаар 104,7 сая доллар зарцуулав. Цэвэр агаар сангийн хөрөнгөөс 5.1 тэрбум төгрөг завшиж үнэтэй машин, брэндийн гутлаар өөрийгөө бүрхсэн этгээд өнөөдрийг хүртэл сул чөлөөтэй явсаар байна. Энэ тухай өнөөдөр/01.30/агаарын бохирдлыг бууруулах чиглэлийн бодлого шийдвэр, рууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүргэтэй байгууллага, албан тушаалтны шйл ажиллагаанд хяналт тавих сонсголд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлсэн юм.
Ц.БАЯР
ЗУУНЫ МЭДЭЭ