ШАТАХУУНЫ ҮНЭ 200-300 ТӨГРӨГӨӨР БУУРАХ НӨХЦӨЛ БҮРДСЭН ГЭВ

ШАТАХУУНЫ ҮНЭ 200-300 ТӨГРӨГӨӨР БУУРАХ НӨХЦӨЛ БҮРДСЭН ГЭВ

 

Шатахууны үнэ өнөөдрөөс эхэлж 100 төгрөгөөр нэмж буурсан талаар албаныхан мэдээлсэн билээ. Гэхдээ цаашид дахин 200 төгрөгөөр бууруулах боломж байгаа хэмээн иргэд үзэж буй.

ШӨХТГ-ын дарга Б.Лхагва "Шатахуунтай холбоотой асуудлаар иргэд маш их бухимдалтай байгаа. "Роснефть" компанийн бүтээгдэхүүний үнэ болон валютын хэлбэлзлээс шатахууны үнэ шууд хамаарч байгаа. 2018 оны 12 дугаар сарын хилийн үнэтэй харьцуулахад 2019 оны нэгдүгээр сард 60-70 ам.доллараар буурсан хэдий ч шатахууны үнэ дорвитой буурахгүй байна. Өнөөдөр шатахууны үнэ 100 төгрөгөөр биш 200, 300 төгрөгөөр буурах нөхцөл бүрдсэн.

Бидний зүгээс 12 сард орж ирсэн шатахуун хэзээ дуусаж, хэзээнээс буурсан үнээр шатахуун иргэдэд хүрэх талаар мэдээллийг нээлттэй мэдээлэхийг шаардаж байгаа.

Шатахууны үнийг зохих түвшинд буулгахгүй бол Өрсөлдөөний тухай болон Хэрэглэгчийн хуулийн дагуу арга хэмжээ авна.

Бид Хэрэглэгчийн тухай хуулийн дагуу Зөрчлийн хуульд заасан хамгийн өндөр дүнгээр торгодог. Энэ торгуулийн дүнг иргэд бага дүнтэй гэж хардаг. Тиймээс Нефтийн тухай хуульд маш яаралтай өөрчлөлт оруулж, манай агентлагийн хүлээх үүргийг тусгаж өгөх шаардлагатай байна" гэлээ.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen