Идэр чийрэг залуус хоолой нь улайж, халуурсныхаа төлөө түргэн дуудсанд нүдэндээ итгэсэнгүй

Идэр чийрэг залуус хоолой нь улайж, халуурсныхаа төлөө түргэн дуудсанд нүдэндээ итгэсэнгүй

 

29, 30, 35, 45 настай хүмүүс орой эд ачааллын үеэр зөвхөн ханиад хүрч, халуурахаараа 103 дуудмааргүй байх юм. Халуураад, бүх бие янгинаж өвдөөд “үхлээ” гэж дуудлагаа өгнө, дуудлага ихтэй байгаа та ингээрэй, тэгээрэй гээд зөвлөхөөр 0-5 насныхан хүн, би тэгээд хүн биш үү гэж уцаарлана. Та нар 5-с хойш дуудлага өгөхөөр ирж үзэх ёстой биздээ, тангараг өргөө биздээ гэж дарамтлана.

Ар араасаа үргэлжилсэн дуудлага дундуур айлд яваад орохоор ид хийж бүтээгээд, сурч хөгжиж байх насны идэр чийрэг 27-той залуу хоолой нь улаагаад, халуурсныхаа төлөө түргэн дуудсанд нүдэндээ итгэсэнгүй, асуумжийг нь авахаар 3 хоног зовиурласан, ажилтай, өрх оочер ихтэй үзүүлээгүй гэсэн хайхрамжгүй тайлбар өгч зогсоно.

Ийм насны хүмүүс хоолойгоо ч тамединаар зайлж мэдэхгүй! Тэр нэг бор өнгөтэй юмыг сайн гэдийж байгаад цагаан өнгөтэй болтол нь зайлна шүү дээ, найзуудаа. Вирусын гаралтай ханиаданд антибиотик уухгүй ээ! Тэрний оронд хувийн ариун цэврээ сайн сахь! Дулаал! Дулаахан яв, малгайгаа өмс, маскаа зүү! Бэлэн болгосон бүтээгдэхүүн авч хооллохгүй, шөл устай шим шүүстэй хоол ундаа хийгээд идэж, уу! Зүгээр л буцалсан бүлээн ус сайн уу! Янз бүрийн өнгөтэй, чихрээр зодсон ундаа ус битгий уу! Зүгээр усаа л уу! Дасгал хөдөлгөөн хийж хөлсөө гарга!

Та нар чинь одоо амьдрал дээр энэ байтугай юмтай алалцаж байх ёстой биздээ! ганц ханиадны вирустай ч алалцаж мэдэхгүй.

Энэ хүйтэнд, энэ утаан дунд хэн ч өвдөнө, аль болох урьдчилан сэргийл, эрт дээр нь энгийн арга хэмжээ аваад битгий хүндрүүл, чиний эрүүл мэнд чиний хариуцлага шүү дээ. Бүр болохгүй бол очоод үзүүл. Чиний халууныг буулгахаар түргэнийхэн түгжрэлд орон явж байхад цаана нь зайлшгүй түргэн тусламж шаардлагатай нэгэн цаг муниттай тэмцэлдэн хүлээж байгааг ухаар…

Түргэний эмч

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen