ХУУЛЬ БӨӨНДӨХ ҮҮ, ЧУУЛГАНЫ ХУГАЦААГ СУНГАХ УУ
Намрын чуулганыг гишүүд амсхийх “завгүй” өнгөрүүлж байна. Ингэхдээ тэд үндсэн ажил болох хууль тогтоолын төсөл дээр ажиллаагүйг бүгд мэднэ. Гишүүд албан тушаал эрх мэдлийн төлөө өдөр шөнөгүй тэмцэлдэж нэг чуулганы хугацааг өнгөрүүлж байна. Намрын чуулганаар хэлэлцэхээр 24 асуудлын жагсаалт гаргасан. Мэдээж жагсаалтын эхэнд энэ оны төсвийг хэлэлцэн батлах ёстой байсан. Парламент арайхийж хуулийн хугацаанд энэ оны төсвийг баталсан болсон. Үүнээс хойш УИХ-ын 40 гишүүн бойкот гэгчийг хийж, парламент унтаа байдалд шилжсэн. Харин өнгөрсөн долоо хоногоос эхлэн чуулган голдуухан ажлын бус цагаар хуралддаг жишиг тогтоов. Одоо бол намрын чуулган хаахад хэдхэн хоног үлдээд байна. Иймээс энэ хугацаанд парламент өдөр шөнөгүй хуралдаж товлосон хууль тогтоолын төслөө бөөндөх, эсвэл намрын чуулганы хугацааг сунгах гэх сонголтын өмнө ирээд байна.
Намрын чуулганаар хэлэлцэхээр товлосон асуудлууд
1.Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийн төсөл;
2.Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төсөл;
3.Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төсөл;
4.“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэлийг батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
5.Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
6.Аж аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
7.Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
8.Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
9.Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл;
10.Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
11.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
12.Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл;
13.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл;
14.Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл;
15.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл;
16.Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
17.Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
18.Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
19.Нөхөн үржихүйг дэмжих зохицуулалтын тухай хуулийн төсөл;
20.Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
21.Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
22.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн төсөл;
23.Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
24.Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
25.бусад.
П.ГОО
Оллоо.мн