Nokia гар утасны зах зээлд эргэн ирнэ

2000 оны эхэн үед гар утасны зах зээлд тэргүүлэгч байсан Nokia үйлдлийн системээсээ болж сүүлийн жилүүдэд смарт утасны өрсөлдөөнөөс хасагдсан.

Тэвэл ирэх 2017 онд Nokia хэрэглэгчиддээ Андройд үйлдлийн систем бүхий смарт утсаар бэлэг барихаар болсон гэнэ. Учир нь Nokia компани гар утас хөгжүүлэгч "HMD global”-тай 10 жилийн гэрээ байгуулсан гэж албан ёсоор мэдэгдсэнтэй энэ нь холбоотой аж.

Nokia компанийн зүгээс шинээр зах зээлд нэвтрүүлэх гар утас, таблет 2017 оны эхний улиралд зарагдаж эхлэх юм байна.

Х.Онон

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen