УИХ-ын гишүүд хүний нүүр харж чадахаа больжээ
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 11.00 цагт эхлэх байсан ч гишүүдийн ирц бүрдээгүйгээс хойшиллоо. Ингэснээр тус байнгын хорооны хуралдаан гурав дахь удаагаа хойшилж байна. Тус байнгын хорооны хуралдаанаар Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн агаарын бохирдлын талаар Ерөнхий хяналтын сонсголын товыг тогтоох байсан юм. Хуралдаан яагаад хойшилсон талаар тус байнгын хорооны дарга Л.Элдэв-Очироос тодрууллаа.
-Байнгын хорооны дарга ирц бүрдүүлэх үүрэгтэй юу?
-Байнгын хорооны ажлын алба ирц бүрдүүлэх үүргийг хүлээдэг. Гишүүдтэй бүгдтэй нь холбогдсон. Хуралдаанд ирэхгүй байгаа учраас гурав дахь удаагаа хойшилж байна.
-Хуралдаанд ирэхгүй байгаа шалтгаанаа тайлбарласан уу?
-40 гишүүний бойкот байгаа шүү дээ. Үүнтэй холбоотой гэж бодож байна
-УИХ-ын үйл ажиллагаа он дамжин тасалдаж байна. Гарц байна уу?
-Эв зүйгээ олсон гарц байх ёстой. Бие биенээ хараад, яах бол, хуралдах юмсан гэсэн хүлээлт гишүүдэд байна. Хүний нүүр харж чадахаа ч болилоо. Байдал хүнд байна. Дарга нар ойлголцвол асуудал шийдэгдэнэ.
Б.Учрал
Эх сурвалж: http://www.shuud.mn/a/504543?fbclid=IwAR33UCmtqbc3MmgSWBi6Lj_ew8XTQIGMHVvNhoDd5bG9xYJfNVZldXMahK4