Худалчууд

Худалчууд

 

-УИХ-ын гишүүн Лу.Болд яг Ж.Батзандан шиг-

УИХ-ын гишүүн Ж.Батзандан БНХАУ-ын иргэдтэй газрын тос наймаалцахын тулд бусдаар зөвлөгөө авахаар туслалцаа хүсэж буй ярианы бичлэг нийтэд түгсэн. Тэрхүү бичлэгийн талаар Ж.Батзандан, Лу.Болд нар тайлбар хийсэн юм. Ингэхдээ Л.Болд “Тухайн бичлэг эвлүүлэг. Биднийг аймшигтайгаар гүтгэж байна. Гурван жилийн өмнөх яриа. Бид хоёрын хоорондоо ярьж байгаа яриа биш. Гурван жилийн өмнө бид хоёр нэгнийгээ таньдаггүй байсан. Ичгүүр сонжуургүй, бөөлжис цутгам эвлүүлгийг цацсан. Гурван жилийн өмнөх Өвөрмонголын компаниуд болон Монголын компаниудыг холбох томилолтын үеэрх бичлэг байна. Түүнийг эвлүүлээд цацсан байна. Бид буруу зүйл хийгээгүй учраас уучлалт гуйхгүй" хэмээнэ “пээдийж” байх юм.

Уг нь тэд өнгөрсөн парламентад АН-аас нэр дэвшин өрсөлдөж, ялалт байгуулаад, нэг бүлгийн гишүүд хэмээн их л сүжрэн ажилладаг байсан. Гэтэл гэнэтхэн гурван жилийн өмнө биенээ танихгүй болчихсон байна гэхээр үнэндээ тэдний сэтгэл санаа, оюун ухаан зүгээр байгаа даа гэх эргэлзээг төрүүллээ.

Гэхдээ Лу.Болд гишүүний хэлсэн үгнээс харахад яг л Ж.Батзандангийн тактик явж байгаа нь ч илэрхий. Яах вэ, улстөрийн зорилго нэгтэй байж, хамтдаа попорч болох ч худал дүр, хуурамч үгсийг нь ч мөн дуурайна гэдэг хэтэрхий эмгэнэлтэй явдал.

Тодруулбал, өнгөрөгч оны аравдугаар сард УИХ-ын гишүүн Ж.Батзандан БНХАУ-ын Хөх хотод консул асан Д.Мөнх-Эрдэнэтэй мөн л цахим орчинд ч, цаасан болоод дэлгэцийн хэвлэлээр ч ихэд хэрэлдэж, уралцан хоёр биенээ таних, танихгүйдээ тулсан. Д.Мөнх-Эрдэнэ Ж.Батзанданг төрийн албыг хэрхэн төрлийн алба болгож, өөрийгөө улстөрд дэмжүүлэхийн тулд ямар арга сүвэгчилж байсан тухай нь дэлгэсэн. Түүгээр ч зогсохгүй тэд найзууд байсан тухайгаа хэлж байсан. Харинг хариуд нь Ж.Батзандан ах дүү нар маань сайн яваа нь миний буруу юм уу хэмээгээд өөрийгөө болон өнөө Д.Мөнх-Эрдэнээ АТГ-т шалгуулах гээд л сүрийг үзүүлсэн. Араас нь найз байтугай танил ч биш гэдгээ тайлбарлаж, матрын нулимас унагаж билээ.

Түүний худал үгсэд  Д.Мөнх-Эрдэнэ эгдүүцсэн үү эсвэл өөр арга хэрэглэхийг хүссэн үү хоорондын дуут шуудангаа ил болгосон. Түүнд нь Ж.Батзандан гишүүн урд хөршид эмчилгээ хийлгэсэн бөгөөд тэгж явахдаа Д.Мөнх-Эрдэнээр зуучлуулсан, Баянхонгор аймагт уулзалт хийхдээ туслалцаа авсан, ахынхаа ажлыг асууж, бэр эгчийнхээ талаарх сургийг асууж, ажилтай болгохыг бодолцоорой хэмээн захиж байсан байдаг. Бүр танихгүй гээд байсан хүнээ “өвгөөн, хөгшөөн” хэмээн саймшран, ихэд дотночлон ярьж байсныг уншигчид санаж байгаа биз ээ.

Яг л энэ тактикаар УИХ-ын гишүүн Лу.Болд хамтдаа дөрвөн жил парламентад тохой залган суусан Ж.Батзандангаа танихгүй гэдэг нь олон нийтийг санах ойгүй гэж тооцсоных юм болов уу.

http://erennews.mn/article/30182

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen