ЯЛАЛТ 75: Берлинийг эзэлсэн нь

ЯЛАЛТ 75: Берлинийг эзэлсэн нь

 

Улаан армийн Берлиний ажиллагаа (1945 оны дөрөвдүгээр сарын 16-наас тавдугаар сарын 8) нь Аугаа эх орны дайны төгсгөлийн давшилт болсон юм. Гуравдугаар Рейхийн нийслэл 1945 оны тавдугаар сарын 2-нд унасан нь Гитлерийн Герман  бүрэн сүйрлээ  гэсэн үг байв. 1945 оны тавдугаар сарын 8-ны орой Берлиний дагуул Карлсхорстад Герман үг дуугүй бууж өгөх гэрээнд гарын үсэг зурагдлаа. Москвад тавдугаар сарын 9 эхэлсэн байжээ.

"ХЭН БЕРЛИНИЙГ ЭЗЛЭХ ВЭ?"

Хэн хамгийн түрүүнд Берлинд орох вэ гэсэн асуудал 1945 оны эхнээс Англи-Америкийн холбоотнууд ба ЗХУ-ын хоорондын харилцаанд чухал болсон билээ. Хоёрдугаар сард нь маршал Г. К. Жуковын командалсан  1-р Белорусийн фронтын дайчид Одер мөрөн хүрлээ. Берлин хүртэл шулуунаар жараад км зай үлдээд байлаа. Берлинийг түрүүлэн эзлэх боломжийн талаар холбоотнуудын дунд идэвхтэй мэтгэлцээн явагдаж байгаа тухай  мэдээлэл Зөвлөлтийн удирдлагад гуравдугаар сараас ирэх болсон байна. Барууны холбоотнууд Германы нийслэлийг эзлэх эрмэлзэл нь улс төрийн утгатай байсан ба түүгээр нацизмыг бут ниргэхэд оруулсан Улаан армийн шийдвэрлэх үүргийг дарахын зэрэгцээ дайны дараах Европын бүтээн байгуулалтын асуудалд давуу эрх авах санааг илэрхийлж байлаа. 

ЯЛАЛТ 75: Берлинийг эзэлсэн нь

«Улс төрийн талаас бидэнд Германы зүүн хэсэг рүү аль болох цааш нэвтрэх, хэрэв Берлин бидний хүрэх хэмжээнд орж ирэх юм бол бид түүнийг эзлэх ёстой гэдэг нь мэдээжийн зүйл».

У. Черчиллийн 1945 оны дөрөвдүгээр сарын 1-нд Ф. Рузвельтэд илгээсэн цахилгаанаас

ЯЛАЛТ 75: Берлинийг эзэлсэн нь

«Ажиллагаанд  бэлтгэж байхдаа дайсныг хэрхэн дарамтлан илүү ихээр сандаргах вэ гэдгийг бид бүгд бодож байлаа. Ингээд прожектор хэрэглэх шөнийн довтолгооны санаа төрсөн юм. Цохилтыг үүр цайхаас хоёр цагийн өмнө хийхээр шийдлээ. Зуун дөчин зенитийн прожектор гэнэтхэн дайсны байрлал, довтолгооны байгууламжуудыг гэрэлтүүлэх ёстой байлаа... »

Г. К. Жуков, «Дурсамж ба бодол»

СТРАТЕГИИЙН ДАВАМГАЙЛАЛ

Берлинийг дайрахад асар их хүчийг Дээд Ерөнхий командлал бүрэлдүүлсэн юм. Хотын эсрэг зогсож байсан Г. К. Жуковын Белорусийн  1-р фронт  ба Германы нийслэлийн зүүн өмнө хэсэгт ойр байсан И. С. Коневын Украины 1-р фронт хамгийн түрүүнд давшилтад орох ёстой байлаа. Дараа нь тэдэнтэй К. К. Рокоссовскийн Белорусийн 2-р фронт нэгдэх ёстой байв. Улаан армийн фронтуудын эсрэг Вермахтын «Висла» ба «Төв» бүлэглэлүүд  зогсож байсан ба Берлин тэр чигтээ хамгийн харгис СС-ийн анги нэгтгэлээр дүүрэн байжээ. Асар том 900 кв.км талбайтай хотод гудамжны хаалт босгон ахмад настнууд, 13-16 насны хүүхдүүдийг татсан Фольксштурмын отрядуудыг байрлуулахаар шийдсэн байв. Нуувчаас 1945 оны дөрөвдүгээр сарын 20-нд сүүлчийн удаа гарч харагдсан Гитлер өөрийн хамт немец түмний хойч үеийг булшлахаар шийдсэн нь тэр гэлтэй. 

БЕРЛИНИЙ ТУЛАЛДААНЫ ӨМНӨХ ХҮЧНИЙ ХАРЬЦАА

                              Улаан арми                                   Германы арми

Цэрэг:                   2,5 сая.                                          Нэг сая орчим

Танк, их буу:        6,2 мянга.                                      1,5 мянга.

Онгоц:                  7,5 мянга.                                      3,3 мянга.

БАЙЛДААНЫ ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДАЛ

Зөвлөлтийн цэрэг Берлиныг дайрахад хамгийн бат бэх хамгаалалтыг эвдэлж чадах ихээхэн хүчин чадалтай их бууг ашиглахаар шийдсэн байлаа. Давшилтад орохын өмнө  цэргийн ямар ч шатны дарга бүр өөрийн үүргийг сайн мэдэх ёстой байсан ба үүний тулд ажиллагааны  бүх нарийн ширийн зүйлсийг штабуудад, макет дээр нэг бүрчлэн боловсруулсан байв. Цэрэг, офицерүүд дайсныг үүрэнд нь гүйцээх зориг шулуудсан байжээ.

БЕРЛИНЫ ЗҮГ!

Дөрөвдүгээр сарын 16-ны өглөө дайсны эхний байрлал их бууны гал, бөмбөгдөлтөд газраас арчигдаж, Зөвлөлтийн цохилтын хүчний довтолгоон бэхлэлтийн эхний шугамыг амархан сэтлэв. Цааш нь Белорусийн 1-р  фронтын дайчид Зееловын өндөрлөгийн хамгаалалтын район ба германчуудын ноцтой эсэргүүцэлтэй тулгарлаа. Берлин хүрэх замын хүнд тулалдаан эхлэв.

ЯЛАЛТ 75: Берлинийг эзэлсэн нь

«...Дайсны талд амьд хүн үлдээгүй юм шиг. Их бууны 30 минутын хүчтэй бэлтгэлийн үеэр тэд ганц удаа буудсангүй...  Агаарт янз бүрийн өнгийн хэдэн зуун пуужин хөөрлөө. Энэ дохиогоор 200 метр бүрт байрлуулсан 140 прожектор асан байлдааны талбайг гэрэлтүүлэн, харанхуйгаас манай танк, явган цэргийнхэнд довтолгоо хийх боломж өглөө. Энэ зураглал асар хүчтэй сэтгэгдэл төрүүлсэн. Би амьдралдаа үүнтэй эн зэрэгцэх зүйлийг огт санахгүй юм».

Г. К. Жуков, «Дурсамж ба бодол»

Украины 1-р фронтын эсрэг германчуудын хүч сул байсан учир Нейсе голыг гатлангуут И. С. Конев тулалдаанд өөрийн танкийн армийг оруулан Берлины зүүн өмнө зүгээс хотын зах руу төхөн очиж байлаа.

ЭР ЗОРИГИЙН ГАЙХАМШИГ

ЯЛАЛТ 75: Берлинийг эзэлсэн нь

ЗХУ-ын баатрын “Алтан таван хошуу” медаль А. Красавин / РИА Новости

Дайны сүүлчийн өдрүүдэд Зөвлөлтийн дайчид эр зоригийн гайхамшгийг үзүүлж байлаа. Кубаниас гаралтай холбоочин ахлагч Г. Н. Харламов өөрийн ангийн хамт Одер мөрний зүүн эргийн өндөрлөгийн төлөө тулалдан шархадсан ч гэсэн байлдааны талбарыг орхилгүйгээр нэг биш удаа тасарсан холбоог  залган холбож яваад амиа алдсан байв. Түүнд ЗХУ-ын баатар цолыг нөхөн олгосон байлаа.

Ангийн дарга, Брянск мужийн Я. П. Степченко дайсны ширүүн галын дор байсан ч дайсны нуувчид нэвтрэн гар бөмбөгөөр пулеметыг нь устган тулалдаж байгаад дайсны суманд өртжээ. Тэр ЗХУ-ын баатар цолоор  нөхөн шагнагджээ.

Белорусийн бага дарга  И. С. Зайцев дайсны пулеметийн үүрэнд гар бөмбөг хаяад дараа нь түүнийг цээжээрээ халхлан амь үрэгджээ. Өөрийн амиар тэр  ангийнхаа давшилтыг хангаж өгсөн байв. Түүнд ЗХУ-ын баатар цолыг нөхөн олгожээ.

ЭЛЬБА МӨРӨН ДЭХ УУЛЗАЛТ 

ЯЛАЛТ 75: Берлинийг эзэлсэн нь

Зөвлөлт, Америкийн  цэргийнхний Эльба дээрх уулзалт. 1945 оны дөрөвдүгээр сар.

Фото: Г. Хомзор / РИА Новости 

Жуков, Конев хоёр өөрсдийн дайчдад Берлинд аль болох хурдан нэвтрэх тушаалыг бараг зэрэг өгсөн байна. Дөрөвдүгээр сарын 22 гэхэд Зөвлөлтийн цэргийн тэргүүн ангиуд Германы нийслэлд орж  ирэв. Дөрөвдүгээр сарын 25-нд Эльба мөрөн дээр пэслэгч Г. С. Голобородькогийн суман, АНУ-ын явган цэргийн 69-р дивизийн дэслэгч Котцебугийн командалсан ангийнхантай уулзлаа. Ингээд Герман хоёр хуваагдав. Нацистийн дэглэм  чадлаараа л оршин тогтнох гэж үзсэн юм. Гитлер баруун фронтоос 12 армийг татан Берлины бүслэлтийг сэтлэх тушаал өгөв. Украины 1-р фронтын цэрэг гитлерчүүдийн сөрөг цохилтыг амархан няцаав. Берлинээс өмнөд хэсэгт бүслэгдсэн 9-р армийн үлдэгдлийг Зөвлөлтин их буучид бут ниргэж байлаа.

ДАЙСНЫ ЦАЙЗЫГ  ДАЙРСАН НЬ

Берлиний захаар болсон байлдаанд Германы үндсэн хүчин бут цохигдсон байлаа.

ЯЛАЛТ 75: Берлинийг эзэлсэн нь

«Берлин түүний захаас ирүүлж байсан нэмэгдэл хүчийг манай нисэх онгоцнууд, танкууд бут ниргэсэн юм. Тиймээс манай цэрэг хотод ороход зарим районууд хамгаалалтгүй нүцгэрсэн байлаа. Эсрэг хүчин хамгаалалтын тасралтгүй шугам гэсэн зарчмыг устгажээ».

Г. К. Жуков. 1945 оны тавдугаар сарын 7-нд Зөвлөлтийн болон гадаадын сурвалжлагч нарт зориулсан хэвлэлийн бага хурал дээр хэлснээс 

Гэхдээ Зөвлөлтийн цэрэг хотын төв рүү ойртох тусам эсэргүүцэл улам чангарч байв. Хотын гудамжинд германчууд фауст сумаар Зөвлөлтийн олон танкийг устгасан байв. Гэвч Зөвлөлтийн танкчид дайсныхаа галын цэгийг устгаж сурсан байв. Тэд гудамжны хоёр талаар бие биенээ галаар хамгаалан урагшилж байлаа. Явган цэргийнхэн дайснхаа фауст сумыг байр байшингийн ханыг цөмлөхөд ашиглаж байв. Сталинградын тулалдааны туршлага нь гвардийн  8-р армийн командлагч генерал В. И. Чуйковт тус нэмэр болсон ба тэр  дайралтын олон жижиг бүлгүүдийг байгуулан давшиж байлаа. 

РЕЙХСТАГИЙН УНАЛТ

ЯЛАЛТ 75: Берлинийг эзэлсэн нь

Зөвлөлийн дайчид ялалтын тугийг Рейхстаг дээр мандуулж байгаа нь. 1945 оны тавдугаар сарын 2. Фото:  А. Морозов / РИА Новости

Берлиний төв рүү нэвтэрч байсан Зөвлөлтийн анги нэгтгэлүүд гуравдугаар Рейхын бэлгэдэл болсон Рейхстагт хүрч тулалдааныг үргэлжлүүлэв. Цохилтын 3-р армийн 150-р ба 171-р буудлагын дивизүүд тэнд тулалдлаа. Түүнийг СС-ийн ба Вермахтын 1000 гаруй хүн хамгаалан байлджээ. Дөрөвдүгээр сарын 30-нд Зөвлөлтийн дайчид шийдвэрлэх тулалдааныг хийлээ. Цохилтын 3-р арми ялалтын есөн улаан тугийг бэлтгэсэн байлаа. Дайралтын үеэр Рейхстагт хатгасан ялалтын тугийн тоогоор энэ армийн дивизүүд тэргүүлдэг. Ялалтын туг мандуулах хүсэл цэрэг бүрт байсан ба бараг л хүн бүр өөрийн тугийг бэлтгэжээ. Хэдэн арван улаан туг Рейхстагийн цонх, дээвэр, багануудад бэхлэгдсэн байлаа. Гэсэн ч дөрөвдүгээр сарын 30-ны оройн 22 цагийн үед бага дарга М. А. Егоров, бага түрүүч М. В. Кантария нар дэслэгч А. П. Берестын хамт Рейхстагийн дээвэр дээр  3-р цохилтын армийн 150-р буудлагын дивизийн дайралтын тугийг хатгажээ. Тэр тугийг Ялалтын туг болгож хожим Москвад авчран Оросын Зэвсэгт хүчний музейн  үзмэр болгосон байна. Рейхстагийн хананд бичиж үлдээсэн дайчдын нэрс дунд Зөвлөлтийн бараг бүх ястан үндэстнүүдийн төлөөлөгчдийн нэр байдаг.

«ДАЙНТАЙ БИД ТООЦООГОО ДУУСГАЛАА...»

Тавдугаар сарын 2-нд немцүүд радиогоор Берлинд гал зогсоохыг гуйв. Тавдугаар сарын 2-ны өглөө хотын хамгаалтыг хариуцаж байсан генерал Вейдлинг бууж өгөх гэрээнд гарын үсэг зурсан мэдээг анги нэгтгэлд хүргэснээр германчууд энд тэндгүй галаа зогсоов. Берлины тулалдаан дууслаа.

Берлинийг эзлэхэд  Зөвлөлтийн цэргийн хохирол их байсан юм. Нийт 78 мянган хүн амиа алдсан буюу сураггүй болжээ. 350 мянга гаруй хүн шархадсан байлаа. Гэхдээ немецийн сая хүнтэй бүлэглэлийг бут ниргэсэн байв. Ойролцоогоор 150 мянган немец амиа алдаж, үлдсэнийг Зөвлөлтийн цэрэг олзолжээ. 

ЗХУ-ын Дээд  Зөвлөлийн тэргүүлэгчдийн зарлигаар “Берлинийг эзэлсний төлөө” медалийг бий болгон 1.1 сая орчим хүн шагнагдсан юм. 

ЯЛАГДСАН БЕРЛИНД 

 

ЯЛАЛТ 75: Берлинийг эзэлсэн нь

Фото: А. Шайхет / ТАСС

Берлиний гудамжинд байлдаан дуусангуут хэдэн мянган хүн нуувчаас гарцгаан хоол унд хайж эхэлжээ. Удалгүй цэргийн хээрийн гал тогоонуудыг байрлуулан тэднийг халуун сүү, будааны агшаамлаар хооллож эхлэв. Хотын анхны командантаар томилогдсон хурандаа генерал Н. Э. Берзарин  хотын хангамжийн асуудалд ихээхэн анхаарсан байна.

ЯЛАЛТ 75: Берлинийг эзэлсэн нь

ГЕРМАН БУУН ӨГСӨН НЬ. ЯЛАЛТ

Тавдугаар сарын 8-ны орой үдэш Берлиний дагуул Карлхорстад ЗХУ-ын маршал Г. К. Жуков Америк, Англи, Францын командлалын төлөөлөгчдийн хамт Герман үг дуугүй бууж өгсөнийг хүлээн авлаа.

ЯЛАЛТ 75: Берлинийг эзэлсэн нь

«Жуков босоод хэлэхдээ: Германы төлөөлөгчид танхмыг орхин гарч болно гэлээ. Немцүүд босцгоов. Кейтель өрлөгийн очирт таягаар орж ирсэн  шигээ хөдөлгөөн хийгээд босон гарав. Бусад нь дагаад гарлаа. Хаалга хаагдав. Гэнэтхэн танхимд ноёрхож байсан ёсорхог байдал намжлаа. Уушги дүүрэн агаар аваад удаан барин гаргаж байгаа мэт тэр жигтэй уур амьсгал алга болов. Бууж өгөх гэрээнд гарын үсэг зурлаа. Дайн дуусав».

К. М. Симонов. «Дайны өдрүүд. Зохиогчийн өдрийн тэмдэглэл»

Зөвлөлт Холбоот улсад тавдугаар сарын 9-ныг Ялалтын баярын өдөр болгон тунхагласан юм. Тэр үед хэдэн зуун мянган москвачууд гудамжинд гаран баярын сүрт ёслолын буудлагыг харцгаасан билээ. Мөн тэр өдөр «1941—1945 онуудын Аугаа эх орны дайнд Германыг ялсны төлөө» медалийг бий болгожээ. Өнөөдөр Ялалтын баярын өдрийг Орост жил бүр тэмдэглэж цэргийн парад явуулдаг.  Зөвлөлтийн 26.6 сая хүний амиар олдсон ялалт ариун дурсгал, ёслол юм. 

Eagle.mn

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen