Хаяг шошгын зөрчилтэй бүтээгдэхүүнүүдийг устгалд орууллаа

Хаяг шошгын зөрчилтэй бүтээгдэхүүнүүдийг устгалд орууллаа

 

Мэргэжлийн хяналтын газраас хүнсний аюулгүй байдлыг хангуулах, коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, Мэргэжлийн хяналтын газраас хүнсний аюулгүй байдлыг хангуулах, коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэм сахиж байгаа байдалд урьдчилан сэргийлэх шалгалтыг 2021 оны 01-р сарын 18-ны өдрөөс эхлэн гүйцэтгэж, 16 аж ахуйн нэгжийг хамруулав.

 

Шалгалтын явцад хадгалах, хэрэглэх хугацаа дууссан бүтээгдэхүүн худалдаалах зөрчил нийтлэг илэрч байгаа ба 11 нэрийн 70ш 237900 төгрөгийн хэрэглэх хугацаа хэтэрсэн, хадгалалтын горим зөрчсөн хүнсний бүтээгдэхүүнийг актаар хураан авч, хаяг шошгоны зөрчилтэй 2 нэрийн 62 ш 156000 төгрөгийн түргэн гэмтэх бүтээгдэхүүнийг газар дээр нь устгаад байна.

Иймд иргэд та бүхэн хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа хадгалах хугацааг шалгаж бүтээгдэхүүнээ сонгон авахыг зөвлөж байна.

Шалгалт үргэлжилж байгаа

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen