Эстонийн хилээ хаах шийдвэрийг ОХУ эсэргүүцэв
Эстони улс ирэх сарын нэгний өдрөөс эхлэн ОХУ-тай залгаа хилийн боомтуудыг хаах шийдвэр гаргасан. Үүнтэй холбоотойгоор ОХУ дахь Эстони улсын хэргийг түр хамаарагч Марек Юхтеги-д эсэргүүцэл илэрхийлсэн гэж ОХУ-ын Гадаад хэргийн яам мэдэгджээ.
"ОХУ дахь Эстони улсын хэргийг түр хамаарагч Марек Юхтеги-г Гадаад хэргийн яаман дээр дуудан ирүүлж, Таллины орчим дахь үйлдвэрт гарсан галдан шатаах оролдлогод Орос улсыг үндэслэлгүй буруутгасан, үүнтэй холбоотойгоор энэ оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Орос-Эстонийн хил дээрх шалган нэвтрүүлэх боомтуудыг хаах Эстони улсын засгийн газрын шийдвэрийг эрс эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн" хэмээн ОХУ-ын ГХЯ-ны мэдэгдэлд өгүүлжээ.
Энэ мэдэгдэлд Эстони улсын зүгээс яаран дүгнэлт хийж, ОХУ-ыг буруутгаж байгаа нь үндэслэлгүй хэмээн онцолсон байна. Түүнчлэн ОХУ-тай залгаа хилийг хаах нь ноцтой үр дагавар дагуулна хэмээн сэрэмжүүлжээ.
"Улсын хилийг хаах нь нэгдүгээрт, Эстонийн эдийн засагт ээлжит цохилт өгөхийн дээр тус улс төдийгүй ЕХ, НАТО-ийн холбоотнуудынх нь хувьд үр дагавар нь эргэн ирнэ" хэмээн мэдэгдэлд онцолжээ.
Эх сурвалж: ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн, mid.ru


