Төв аймагт баавгай айлын хотонд ойртсон хоёр тохиолдол гарчээ

Төв аймагт баавгай айлын хотонд ойртсон хоёр тохиолдол гарчээ

 

Өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 21-ний өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын Өвөржанчивлан гэх газарт айлын өвөлжөөнөөс 200 метрийн зайд баавгай устгасан талаар иргэн мэдээлжээ. Энэ сарын 15-ны өдөр Төв аймгийн Баянчандмань сумын Илтийн ам гэх газарт баавгай айлын гэр рүү дайрч, сүйтгэсэн тохиолдол бүртгэгдсэн байна.

Мэргэжлийн байгууллагын анхааруулж буйгаар энэ жил идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан баавгай ичээндээ хожуу орох, огт ичихгүй байх, эсвэл хавар ичээнээсээ эрт гарах магадлалтай аж.

Иймд баавгайг ичээндээ орсон гэж үзэн сонор сэрэмжээ сулруулахгүй байхыг иргэдэд анхааруулж байна. Ялангуяа ой, хээрийн бүсэд нутаглаж буй малчид болон иргэд болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, анхаарал болгоомжтой байхыг зөвлөжээ.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen