Нийслэл 1000 орчим орон тоог цомхотгохоор төлөвлөжээ

Нийслэл 1000 орчим орон тоог цомхотгохоор төлөвлөжээ

 

Нийслэлийн 2027 оны төсвийн төсөлд нийслэлийн байгууллагуудын үр ашиггүй гэж үзсэн 1,000 орчим орон тоог цөөлөхөөр төлөвлөсөн байна. Цөөлөөд хэмнэсэн хөрөнгийг ажлын ачаалал ихтэй албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэхэд зарцуулах аж. Мөн төсөв, хөрөнгө оруулалтын шийдвэр гаргах эрх мэдлийг дүүрэг, хороодод түлхүү шилжүүлэхээр тусгаад буй. Энэ нь орон нутгийн түвшинд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх боломжийг нэмэгдүүлэх зорилготой гэж төсвийн төслийг боловсруулагчид тайлбарлажээ.

Ташрамд дурдахад Нийслэлийн 2027 оны төсвийн төсөлд нийт орлогыг 4.6 их наяд төгрөгөөр тооцож, агаарын бохирдол, замын түгжрэл, дэд бүтцийн хүртээмж болон засаглалын шинэчлэл хөрөнгө оруулахаар болсон билээ.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen