30 гаруй машины цонх хагалж, хулгай хийсэн этгээдийг саатууллаа

30 гаруй машины цонх хагалж, хулгай хийсэн этгээдийг саатууллаа

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Приус-41” маркийн автомашин хулгайд алдагдсан, мөн нийт 36 тээврийн хэрэгслийн гурвалжин цонхыг хагалж, доторх эд зүйлсийг хулгайлсан тухай дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Алба хаагчид хяналт шалгалтын ажиллагааг шуурхай зохион байгуулсны үр дүнд уг гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй Ч гэх этгээдийг олж тогтоон, саатуулан шалгаж байна. Тодруулбал, сэжигтэн Ч нь анхны мэдүүлэгтээ, "Мөнгөний хэрэгцээ гарсан тул газраас чулуу авч автомашины жижиг цонхыг хагалан хаалгыг нь онгойлгож, доторх эд зүйлсийг хулгайлсан. Би энэ үйлдлийг бусдын дарамт шахалт доор хийдэг байсан. Найзуудтайгаа хамтарч үйлдэхдээ ч ихэвчлэн дарамтад орж хийдэг байсан" гэж Цагдаагийн байгууллагад мэдүүлжээ.

Энэ төрлийн гэмт хэргийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд нарийвчлан тусгаж өгсөн байдаг. Тухайлбал, "Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар хулгайлах гэмт хэргийг үйлдэхэд дараах ял шийтгэл оногдуулдаг. Мөн бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авсан бол нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 6 сараас 5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Харин орон байр, агуулахад нэвтэрч, их хэмжээний хохирол учруулж, эсхүл зэвсэг, машин механизм ашиглаж үйлдсэн бол 2 жилээс 8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон эсхүл зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол 5 жилээс 12 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж хуульчилж өгсөн байдаг. 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen