“Physical: Asia” шоуны хоёрдугаар улирал 2027 онд цацагдана

“Physical: Asia” шоуны хоёрдугаар улирал 2027 онд цацагдана

 

Азийн улс орнууд нэр төр, бахархлынхаа төлөө хүч чадлаа сорьдог Netflix-ийн өрсөлдөөнт шоу “Physical: Asia” хоёрдугаар улирлаа хийхээ албан ёсоор баталлаа. Шинэ улирал 2027 онд үзэгчдийн хүртээл болох юм.

Тус шоу нь “Physical” франчайзын олон улсын багийн анхны тэмцээн болж, 2025 оны аравдугаар сард нээлтээ хийсэн билээ. 

“Physical: Asia” богино хугацаанд дэлхий даяарх үзэгчдийн анхаарлыг татаж, тамирчид Азийн соёлоос сэдэвлэсэн асар том сорилтуудыг даван туулахын тулд биеийн хүч чадлын хязгаарыг шалгасан юм. Тэмцээний туршид сэтгэл хөдөлгөм өрсөлдөөн, спортын нөхөрлөл, эв нэгдэл, багийн бат бөх ажиллагаа үзэгчдийг байлдан дагуулсан билээ.

Ийнхүү дэлхийн үзэгчдийн сонирхлыг татсан “Physical” франчайз нь гурван улирал дараалан Netflix-ийн дэлхийн шилдэг 10 контентын жагсаалтад багтаж, энтертайнмент шоуны салбарт байр сууриа бататгажээ.

“Physical” дэлхий даяар улам өргөжин тэлсээр байна. Тус шоуны Мексик болон Италийн хувилбарууд болох “Physical: 100: Mexico”, “Physical: 100: Italy” нь нээлтээ хийснийхээ дараа тус бүр хоёр долоо хоног дараалан Netflix-ийн дэлхийн шилдэг 10 контентын жагсаалтад багтжээ. Мөн АНУ, Франц, Швед хувилбаруудыг бүтээхээр ажиллаж байна.

“Physical: Asia” шоуны “Unbroken” нэртэй хоёрдугаар улирал 2027 онд Netflix-ээр цацагдана.

Эх сурвалж: Netflix

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen