Олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан этгээдүүдийг баривчилжээ
Гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа гадаад улс руу оргон зайлж, олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан гурван оргодол этгээдийг саатуулж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан гэж Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.
Тодруулбал, залилах гэмт хэрэгт шалгагдаж байхдаа оргон зайлж, Интерполын Хөх булант зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан иргэн Б-г Өмнөд Солонгос улсаас албадан авчирсан байна. Мөн Улаан булант зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж, хуурамч бичиг баримт ашиглан иргэдийн үл хөдлөх хөрөнгийг залилж, мөнгө угаасн гэмт хэрэгт шалгагдаж байгаад оргон зайлсан иргэн Б, бусдын орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдээд оргон зайлсан иргэн В нарыг тус тус саатуулан, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгааг мэдээллээ.
Цагдаагийн байгууллагаас Монгол Улсын нутаг дэвсгэрт гэмт хэрэг үйлдсэнийхээ дараа гадаад улсад оргон зайлсан гэмт этгээдүүдийг олон улсын хэмжээнд эрэн сурвалжлах ажиллагааг идэвхтэй зохион байгуулж байгаа тул гэмт хэрэгт холбогдсон иргэд өөрсдийн сайн дураар Монгол Улсад ирж хууль сахиулах байгууллагуудтай хамтран ажиллахыг анхааруулав.


