Сураггүй болсон дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагааг өргөжүүлжээ
Оршин суугаа газраасаа сураггүй алга болсон дуучин Ц.Ариунгоог эрэн хайх ажиллагаа үргэлжилсээр байна. Тодруулбал, Бага тэнгэрийн ам, Хүрэл тогоот, Залаатын богино, Залаатын баруун ам зэрэг 5 аманд энэ сарын 18-ны 09.00 цагаас эхлэн цагдаа, Онцгой байдлын ерөнхиий газар, Нийслэлийн цагдаагийн удирдах газраас морьтой 20, нийт 656 алба хаагч үүрэг гүйцэтгэж эхэлжээ.
Мөн сураггүй алга болсон дуучин Ц.Ариунгоог цагдаагийн 387 алба хаагч Гачуурт орчимд самналт хийж, эрэн хайсан гэдгийг Цагдаанийн байгууллагаас мэдээлж байсан юм.



