"Йемений хүн аалз" галт уулын тогоонд унаж нас баржээ

"Йемений хүн аалз" галт уулын тогоонд унаж нас баржээ

 

"Йемений хүн аалз" хочит чөлөөт уулчин Аль-Кака Ибн Антар өнгөрсөн Баасан гаригт /2026.06.12/ галт уулын тогоонд унаж нас баржээ. Тэрбээр ямар ч аюулгүйн бүс, тоног төхөөрөмжгүйгээр галт уулын эгц хадан цохио руу авирах гэж оролдож байгаад амиа алдсан аж. Йемений баруун өмнөд хэсэгт байрлах "Hardah Dam" галт уулын тогоо нь тус улсын хамгийн алдартай байгалийн үзэсгэлэнт газруудын нэг.

30 настай Аль-Кака Ибн Антар нь цахим ертөнцөд олон дагагчтай бөгөөд зориг зүрх шаардсан акробат үзүүлбэр зэргээрээ танигдсан нэгэн.

Йемений Иргэний хамгаалалтын яамны эрх баригчид Антарын цогцсыг тогооны ёроолоос гаргаж авсан гэж Ням гаригт мэдэгджээ. Мөн ажиллагааг амжилттай гүйцэтгэсэн усны аврах багийнхны хүчин чармайлтыг сайшаасан байна. Энэхүү ажиллагаа нь туйлын аюултай, өндөр эрсдэлтэй, бараг хамгийн төвөгтэй, хүнд аврах ажиллагаа байсан гэж албаныхан мэдээлж байна. Тухайн хэсэг нь газрын бүтцийн хувьд бартаа саад ихтэйгээс гадна галт уулын тогооны дотор тал учир онцгой өндөр агаарын хэмтэй байжээ.

"Associated Press" агентлагийн мэдээлснээр, цогцсыг тогооны ёроолын 120 метр өргөнтэй хэсэгт, усны гадаргуугаас 30 метрийн гүнээс олсон байна.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen