Бяцхан Ганхүлэг хүүд амьдрал бэлэглэхэд 600 сая төгрөг шаардлагатай байна
Төв аймгийн Бүрэн сумын харьяа, 2 нас 9 сартай А.Ганхүлэг хүү цусны хорт хавдартай тэмцэж байна. Түүний өвчин дахин сэдэрч, яаралтай үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээ хийх шаардлагатай болоод байгаа юм.
Ганхүлэг хүү 2025 оны аравдугаар сард гэнэт өндөр халуурч, биеийн байдал нь муудсанаар эмнэлэгт ханджээ. Улмаар Улсын эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд нарийн шинжилгээ хийлгэхэд цусны хорт хавдар гэсэн онош батлагдсан байна. Түүнд эх орондоо хими эмчилгээ хийж, тодорхой хугацаанд эмчилгээ үр дүнтэй явагдсан ч удалгүй өвчин нь дахин сэдэрчээ.
Эмч нарын дүгнэлтээр түүний амь насыг аврах цорын ганц боломж нь үүдэл эс шилжүүлэн суулгах мэс засал аж. Иймд ар гэрийнхэн нь БНХАУ-ын эмнэлэгт хандаж, нэмэлт шинжилгээ хийлгэхэд мөн адил яаралтай мэс засал хийх шаардлагатай гэсэн хариу авчээ.
Гэвч уг эмчилгээний нийт зардал ойролцоогоор 600 сая төгрөг бөгөөд залуу гэр бүлийн хувьд богино хугацаанд ийм хэмжээний мөнгө бүрдүүлэх боломжгүй байгаа тул олон нийтээс тусламж хүсч, хандивын аян эхлүүлсэн байна.
Энэ хүрээнд “Ихэр заяа” бүх оддын хандивын тоглолтыг зохион байгуулж байгаа бөгөөд тоглолтын тасалбар 50 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна.
Хандивын данс:
Хаан банк: 80000500 5307885999
Дансны нэр: Гомбосүрэнгийн Ган-Эрдэнэ (эх)
Ч.Юмчирдулам



