Иран Али Ларижани амь үрэгдсэнийг баталлаа

Иран Али Ларижани амь үрэгдсэнийг баталлаа

 

Ираны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Али Ларижани амь үрэгдсэнийг баталжээ. Тэрээр хүү болон бие хамгаалагчдын хамтаар амь үрэгдсэн байна.

Исламын хувьсгалын хамгаалагчдын корпус Израилын цохилтын улмаас цэрэгжсэн Басиж нэгтгэлийн командлагч Голамреза Солеймани мөн амь үрэгдсэн болохыг баталжээ.

Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкиан Али Ларижанийн амь насыг хөнөөсний өшөөг авна гэж мэдэгдсэн бол Исламын хувьсгалын хамгаалагчдын корпус мөн цусан өшөө авна гэж мэдэгджээ.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen