“Оскар”-ын наадмын шилдгүүд тодорлоо

“Оскар”-ын наадмын шилдгүүд тодорлоо

 

ЛОС-АНЖЕЛЕС, 2026 оны гуравдугаар сарын 16 /ABC/. Америкийн кино урлагийн академийн Оскарын шагнал гардуулах 98 дахь удаагийн ёслол Лос-Анжелес хотын “Долби” театрт боллоо. Ёслолыг комедиан Конан О’Брайен хөтлөв.

 

“Оскар-2026” наадмын "Шилдэг кино" шагналыг Америкийн найруулагч Пол Томас Андерсоны "One Battle After Another" (2025) кино хүртлээ. Нийт 13 шагналд нэр дэвшээд байсан уг кино мөн "Шилдэг найруулагч", "Туслах дүрийн шилдэг эрэгтэй жүжигчин", “Шилдэг сэдэвлэсэн кино зохиол”, “Шилдэг эвлүүлэг”, "Шилдэг дүр сонголт" төрөлд шалгарсан юм. Харин хамгийн олон (16) төрөлд нэр дэвшээд байсан найруулагч Райн Күүглэрийн “Sinners” кино 4 шагнал хүртлээ.

 

Шилдэг кино: “One Battle After Another”

 

сонин mn

Шилдэг найруулагч: Пол Томас Андерсон (One Battle After Another)

 

сонин mn

Гол дүрийн шилдэг эмэгтэй жүжигчин: Жесси Бакли (Hamnet)

 

сонин mn

Гол дүрийн шилдэг эрэгтэй жүжигчин: Майкл Б. Жордан (Sinners)

 

сонин mn

Туслах дүрийн шилдэг эрэгтэй жүжигчин: Шон Пенн (One Battle After Another)

 

сонин mn

Туслах дүрийн шилдэг эмэгтэй жүжигчин: Эми Мэдиган (Weapons)

 

сонин mn

Шилдэг анимейшн: KPop Demon Hunters

 

сонин mn

Шилдэг зураглаач: Отем Дюрал Аркапав (Sinners)

 

сонин mn

Шилдэг баримтат кино: Mr Nobody Against Putin

 

сонин mn

Шилдэг богино хэмжээний баримтат кино: All the Empty Rooms

 

сонин mn

Шилдэг нүүр будалт, үс засалт: Frankenstein

 

сонин mn

Шилдэг визуал эффект: Avatar: Fire and Ash

 

сонин mn

Шилдэг гадаад кино: Sentimental Value

 

сонин mn

Г.Энх-Од

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen