Дайны бүсээс 91 иргэнээ эх оронд нь авчирлаа
Ойрхи Дорнодын бүсэд үүсээд буй мөргөлдөөний улмаас Монгол Улсын Засгийн газраас иргэдээ эх оронд нь татан авах шийдвэр гаргасны дагуу Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК-ийн тусгай үүргийн нислэгээр 91 иргэн өнөөдөр 04:41 цагт Чингис хаан олон улсын нисэх буудал-д газардлаа.
МИАТ ТӨХК-ийн зүгээс дайны бүсэд буй иргэдийнхээ амь нас, аюулгүй байдлыг хангах зорилгоор 20 хүний бүрэлдэхүүнтэй нислэгийн багийг илгээж, уг ажиллагааг Арабын Нэгдсэн Эмират Улс-ын агаарын цэргийн хүчин болон иргэний нисэхийн байгууллагуудтай хамтран зохион байгуулжээ.
Ч.Юмчирдулам



