"Өвлийн хайрын дуу" 24 жилийн дараа эргэн ирэв

"Өвлийн хайрын дуу" 24 жилийн дараа эргэн ирэв

 

Өмнөд Солонгосын "Өвлийн хайрын дуу" олон ангит кино өргөн дэлгэцнээ эргэн ирлээ. Солонгос давалгааны нөлөөгөөр тус кино Японд эргэн ирж байна. Японы "Sports Hochi" хэвлэлд мэдээлснээр, кино багийнхан 1400 минутын цувралыг сэргээн засварлаж, "4K" нягтралтай хоёр цагийн кино болгож өөрчилжээ.

Бэ Ён Жун, Чой Жи Ву нарын гол дүрд нь тоглосон "Өвлийн хайрын дуу" олон ангит кино анх 2002 онд "KBS" сувгаар гарч байлаа. Анхны хайрын түүх өгүүлэх тус киноны үзэлтийн хувь 23.1 хүрч байв.

Дараа жил нь "Өвлийн хайрын дуу"-г Японы "NHK" суваг гаргаж, солонгосын поп соёлын үндсийг анхлан тавьж байжээ. Гол дүрийн эрэгтэй жүжигчин Бэ Ён Жун тухайн үед солонгос давалгааны гол нүүр царай болж, япон охид залууст ихээхэн таалагдсан юм.

Токиод болсон урьдчилсан арга хэмжээний үеэр найруулагч Юн Сок Хо "Өвлийн хайрын дуу"-г хүн бүхний анхны хайрыг эргэн сануулна гэдгийг онцоллоо. Тэрбээр "Үзэгчид 20 жилийн өмнө сэтгэл догдолж байсан шигээ дахин нэг удаа тэр мэдрэмждээ умбах байх" гэжээ. Харин Чой Жи Вүд дуу оруулсан япон жүжигчин Мисато Танака "Шинэчилсэн хувилбар нь энэ киног анх удаа үзэж буй хүмүүст ч таалагдах болно. Өнгөрсөн үеийн алт эрдэнэсийг олж илрүүлж буй мэт санагдаж байна. Миний карьерын эргэлтийн цэг болсон ажлыг өргөн дэлгэцээр харна гэхээр гайхамшигтай байна" гэжээ.

ЭХ СУРВАЛЖ: KOREA TIMES

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen