АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа
Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч онгоцыг АНУ-ын албан тушаалтнууд лхагва гарагт /2026.01.07/ хураан авчээ. Өмнө нь Белла 1 гэдэг нэртэй байсан тэрхүү онгоц одоо Маринера нэрээр үйл ажиллаж явуулж байсан аж. Тэрхүү онгоц Венесуэлийн ойролцоо АНУ-ын Эргийн хамгаалалтын албаны баривчилгаанаас зайлсхийж, хоёр долоо хоногийн турш зугтжээ.
Тэрхүү онгоцыг АНУ хураан авахаас өмнө ОХУ-ын тэнгисийн цэргийн хүчин дагалдан явахаар байгаа байршил руу нь явж байсан аж. Энэ явдал АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын хоёр дахь бүрэн эрхт хугацаанд Вашингтон, Москвагийн хооронд үүссэн ховор зөрчилдөөний нэг боллоо. Харвардын их сургуулийн Орос, Евразийн судалгааны төвийн ажилтан Крейг Кеннеди “The Guardian” агентлагт хэлэхдээ “АНУ-ын Венесуэльд тавьсан хаалтанд ОХУ хөндлөнгөөс оролцон хөшүүрэг олж явахыг оролдсон. Энэ оролдлого нь сөрөг үр дагаварт хүргэлээ” гэсэн байна.
Эх сурвалж: The Moscow Times



