Баянхонгор аймгийн Баянговь, Баянцагаанд сумдад 29 м/с буюу онц аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилжээ
Өнгөрсөн арав хоногт агаарын температур төвийн, говийн болон зүүн аймгуудын нутгаар дунджаас 1.1...8.9 градус дулаан, баруун аймгуудын нутгийн ихэнх хэсгээр -1.1...-2.8 градус хүйтэн бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас нийт нутгаар дунджийн орчим ба түүнээс бага орсон байна.
Салхины хурд тал хээр болон говийн нутгаар түр зуур 16-28 м/с буюу аюултай үзэгдлийн, Баянхонгорын Баянговь, Баянцагаанд 29 м/с буюу онц аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилжээ.
Цасны болон хүйтрэлтийн улмаас малын бэлчээрлэлт Увсын Цагаанхайрхан, Хяргас, Түргэн, Ховд, Өвөрхангайн Баянгол, Зүүнбаян-Улаан, Сант, Дундговийн Эрдэнэдалай, Хөвсгөлийн Цагааннуур сумдын нутгаар 9-10 хоногоор хүндэрсэн бол Сэлэнгийн Цагааннуур, Баруунбүрэн, Ерөө, Орхонтуул, Баянгол, Төвийн Угтаалцайдам, Дундговийн Адаацаг сумдын нутгаар 4-10 хоногоор саатсан байна.
МАА-н үйлдвэрлэлд малд нэмэгдэл тэжээл өгөх, хужир шүү бэлтгэх зэрэг ажлууд хийгдэж байгаа аж.



