Л.Наранбаатар Ahmad Gilbert-т оногдуулсан 5000 ам.доллароор торгосон торгуулийн шийдвэрээ цуцаллаа
"Сэлэнгэ бодонс" багийн эзэн Л.Наранбаатар Ahmad Gilbert оногдуулсан 5000 ам.доллароор торгох шийдвэрээ цуцалсан тухай мэдэгдлээ.
Тэрээр цахим хуудаснаа "Чи муу ч хэлүүлсэн, сайн ч хэлүүлсэн. Багаа аварсан нь ч бий, алсан нь ч бий. Үнэн юу вэ гэвэл алдаа, оноо хамтдаа биднийх. Хатуу хандаж байсанд уучлаарай! Багт хийсэн бүхний чинь төлөө талархаж, 5000$-оор торгосон торгуулийн шийдвэрээ цуцаллаа. Алддаггүй хүн хэн байхав, гагцхүү давтах хэрэггүй. Суралцаад, улам гялалзаарай Jr Gilbert!
Энэ улирлын аялал чинь энэ хүрээд өндөрлөж байгаа ч ирээдүйд илүү том талбарт хамт зогсохыг хэн мэдлээ. Бид аварга авч чадвал гавьяаг нь хуваалцах хүн нь гарцаагүй чи байх болно. Баярлалаа, сахилгагүй гитарчин дүү минь. Selenge Bodons чамд хайртай" гэжээ.


